Хойд Солонгосын хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд үзэгчдийн суудлыг эзэгнэж байна

Энэ удаагийн Пёнчаны өвлийн наадамд Хойд болон Өмнөд Солонгосын эмэгтэй хоккейчид нэг баг болон оролцож байна. Өнгөрөгч бямба гаригт эхний тоглолтоо хийсэн хоёр Солонгосын баг Швейцарит 8:0 оноогоор хожигдсон.

Тэгвэл энэхүү тоглолтыг Хойд Солонгосоос ирсэн хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд чимж өгчээ. Тэд тоглолтын турш тусгайлан бэлтгэсэн үзүүлбэрээ сонирхуулсан. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн уухайлах дуу ордонд нэгэн зэрэг хүрч, тэнд хурсан олны анхаарлыг “Манайх нэг, манай тамирчид” гэж чангаар хэлэх дуун болон жигд хосолсон улаан өнгийн хувцсаараа татаж байв.

Тэнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны төрсөн дүү, эрх баригч намын төв хорооны бодлого хариуцсан хэлтсийн гишүүн Ким Ёо Жон зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд байлцсан юм. Хэдийгээр хоёр Солонгосын нэгдсэн баг эхний тоглолтонд ялагдал хүлээсэн ч хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд үзэгчдийн суудлыг эзэгнэж байлаа.

 

 

Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. 3 says

    ingehgui bol aluuliishdee uneheer tsarailag umaa

  2. урнаа says

    шал тэнэгийн

  3. Зочин says

    Манай сумын иргэд бөхийн барилдаанаар ганц бөхөө ирж дэмжиж байгаа шиг л юм болж дээ. Цаг үргэлж лая, лая гээд байвал ч зовлонтой юм даа. Тамирчдад нь асар их дарамттай байгаа байлгүй дээ. Яаж амжилт гаргахав дээ. Хөндлөнгөөс нь харахад ч зовлонтой юм байна. Юм үзээгүй хүмүүс л гэж харагдах байх даа.

  4. Бор says

    Өрөвдөлтэй бас ичмээр юмаа. Амьтан болгох гэж. Ядаж байхад яасан ч олон оноогоор хождиймдэ, 8:0. Ганц оноо ч болов өгөхгүй дэ.

    1. unshigch says

      ted ichih bish chi ooroo ichvel taarna… yagaad gevel chi guilgachin… hoid solongosiig delhiin byh oron havchij hatuurhaj amerikiig dagan duuraij daldganaj baina. tegeed yzen yadaad baih tusam ni ene uls atomiin bombog hiigeed avlaa. onooh yher mongoliig byh uls gyren tetgen demjeend amand ni tsutgaad baihad hyalaigaad yhej baina. atomiin bombog baitugai 1 nastai hyyhded togluulah gants shirheg haimar bombog hiij chadahgyi…. ted bish munharsan yher chi ooriinhoo omhii jorlon bolson guilgachin niigmeesee ich

  5. unshigch says

    byh delhii ene ulsiig ooriin erhgyi hyndetgej baina…. mongoloos bol sejiglen dyrvej baina….byyr dotor ni baidag ni hyrtel oi gutaj baina….

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.