Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ажил, хэрэг болгоно

Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар байгуулагдсан “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал эхэллээ.

Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 2017 оны 1 дүгээр сарын 18-наас 2 дугаар сарын 04-ний хугацаанд зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөний зохион байгуулалтын үр дүнг үнэлэх, нэгтгэн дүгнэх, Улаанбаатар хот болон бүсийн зөвлөгөөнүүдийн зөвлөмжийг нэгтгэх, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байна.

Ажлын хэсгийн хурал өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

Ажлын хэсэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох газрууд, Монгол Улсын Боловсролын их сургууль, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын үндэсний төв ажиллаж байна.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.