ГХЯ: Цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн улсын хууль тогтоомжийг судла


Монгол иргэд, аж ахуйн нэгж цахим орчноор дамжуулан гадаадын иргэд, аж ахуйн нэгжтэй бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн боловч бүтээгдэхүүнээ авч чадахгүй байх хэд хэдэн тохиолдол гараад байна.

Мөн хүлээн авсан бүтээгдэхүүн нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй байгаа ч явдал байна.

Иймд Цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн улсын хууль тогтоомжийг сайтар судалж, маргаан үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлүүлэх талаар худалдан авах гэрээндээ тодорхой тусгаж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.