Японы тамирчин сэргээш хэрэглэсэн нь илэрчээ

Японы тэшүүртэй гулгалтын тамирчин, 21 настай Кэй Сатогоос сэргээш илэрч Пёнчаны олимпоос буцахаар болсон тухай өчигдөр орой “Киодо” агентлаг мэдээллээ.

Энэ нь сэргээшийн асуудалд бага холбогддог Япон улсыг цочроосон явдал болж байна. Түүнийг сэргээш болон бусад хориотой бодисыг илрүүлдэг эрүүл мэндийн шалгалтанд оруулсан.

2020 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулах гэж байгаа Японоос түүхэнд анх удаа ийнхүү өвлийн олимпийн тамирчин сэргээш хэрэглэснээс болж хасагдаж байгаа ба Пёончаны олимпийн анхны сэргээш хэрэглэсэн тохиолдол болж  байна. Энэ талаар Японы Үндэсний Олимпийн хорооноос мэдэгдэл хийхээр болсон.

Өмнө нь 1984 оны Лос-Анжелесийн зуны олимпийн наадамд Японы эрэгтэй гар бөмбөгчдөөс сэргээш илэрсэн явдал гарсан нь тус улсын хувьд хамгийн том сэргээшийн хэрэг болдог аж.

Сэргээштэй холбогдсон тамирчинд ногдуулах шийтгэлийг олимпийн наадам дууссаны дараа танилцуулна. Ямартай ч түүний ирээдүйд болох хэд хэдэн олон улсын шинж чанартай тэмцээнд оролцох эрхийг нь тодорхой хугацаанд  хасах төлөвтэй байна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.