Арслангийн орд:Дотны хүмүүсдээ тусла


ХОНЬ (3/21-4/19)
Цагаа зөв ашиглан ажлаа хурдан хий. Хэрвээ та ажлаа эхлэхдээ нарийн ширийн зүйлд анхаарлаа хандуулалгүй яаруу хийвэл энэ нь харин ч таны ажлыг удаашруулах болно. Хэрэв танд хамтын өмчийн ашиглалтын тал дээр хамтрагчтайгаа санал зөрөлдөөнтэй асуудал байгаа бол асуудлыг шийдэх арга ухаан сүвэгчлэх хэрэгтэй. Та асуудалд эрүүл саруул ухаанаар ханд. Энэ нь одоо болон ирээдүйд гарах хор хохирлыг бууруулна.

ҮХЭР (4/20-5/20)
Удаан уулзаагүй хуучин найз нөхөдтэйгөө уулзаж дурсамжаа хуваалцан сууна. Уйтгартай уулзалтын урилга тантай зоригтойгоор сээтэгнэж байгаа сэтгэл татам хэн нэгэнтэй уулзуулна. Завгүй цаг хойно үлдэж зөрчил маргаан, асуудалтай бага учирна. Цэвэр агаар амьсгалан гайхамшигтай үйл ажиллагаанд оролцох боломжтой газрыг олж магадгүй. Энэ нөхцөл байдал нь таныг анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно. Ажил хэргийн үдийн хоол барьсанаар санхүүгийн болоод харилцагчдынхаа хүрээг тэлэх ашигтай боломж олдох болно. Мөнгөний төлөө хүмүүстэй маргалдах гэсний хэрэггүй. Өнөөдөр та ажилдаа өөрийн хувь нэмрээ оруулахыг хүснэ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хожоотой хэлцэлд бэлтгэсэн бол та хожих болно. Уулзалтанд хамтран зүтгэгч тань таны итгэлийг ганхуулахыг оролдож магадгүй тул тэднийг үгүйсгэн өөрийн санаа, үйл ажиллагаандаа тууштай итгэлтэй бай. Өөрийн зовлон бэрхшээлийг бусадтай хуваалцаж зүрх сэтгэлээ тайтгаруулах хэрэгтэй байсан ч өөрийн нууцыг бусдад ярихдаа итгэлтэй хүн байсан ч болгоомжтой бай. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо өмсөх хувцаснаасаа болоод стресст орж магад. Иймээс сайн бэлтгэж орчин үеийн загварын мэдлэгтэй найз нөхдөөсөө тусламж ав.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ өдөр болгоомжтой байж сэтгэлийн хөдөлөгөөнөө хянах хэрэгтэй. Бусадтай санал зөрөлдөх нь амжилтанд хүрэхэд саад болно. Осол гаргах эрсдэл байна. Эрсдэлтэй эсвэл аюултай үйл ажиллагаанд оролцох нь амиа хорлосноор өөрцгүй явдал болно. Гал, тэсэрч дэлбэрэх зүйл, хурц ирмэгтэй багажтай ажилладаг бол анхаарлаа байнга төвлөрүүлж ажиллах хэрэгтэй. Гэрт ч ажил дээр ч тэр ялгаа байхгүй. Үүнээс болж стресс тань нэмэгдэж мэдэхээр байна.

АРСЛАН (7/23-8/22)
Гэр бүлийн хэрүүл маргаанаас хол бай. Бусдын юу хэлэхийг сонсч буулт хийхэд бэлэн байгаарай. Хэрэв та өнөө оройг гэртээ өнгөрүүлж байгаа бол найзуудыгаа урьж амттангаар дайлан, сайхан яриа өрнүүлэх талаар бодож үзээрэй. Ирэх хэдэн хоногийг ухаалгаар ашиглаж, амьдралдаа ахиц гаргахыг хичээ. Дотны хүмүүсдээ тусла. Өөрийн харилцаа холбоо, найз нөхдийг ашигла. Асуудлыг томруулж хүндрүүлэх нь тийм ч ухаалаг үйлдэл биш. Бизнесийн арилжаа наймаандаа тууштай бай. Гэрээ хэлцэлдээ үнэнч тууштай байх нь таныг итгэлтэй хүн болохыг бусдад илэрхийлэх болно.

ОХИН (8/23-9/22)
Олон нийтийн ажилтан, сайн дурын байгуулагад тусладаг зэрэг охиныхонд өнөөдөр эерэг байх болно. Ажлынхаа явцад өөрийгөө бусдыг ямар сайн ойлгож чаддаг болохоо мэдэх бөгөөд танд хандсан хүмүүсийн хувьд та гайхалтай сайн зөвлөгч байж чадна. Бас та өөрийнхөө ажлаар заримдаа бахархахгүй залхдаг ч үе байдаг бол одоо үгүй болно. Хайр дурлалаасаа болж та энэ цаг үед сорилттой тулгарна. Гэхдээ энэ хаьцаанд хэт хол явахаасаа өмнө таны төлөө санаа зовж буй хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзээрэй. Тэдэндээ өөрийгөө үргэлж тэднээс хол байхгүй гэдгийг ойлгуул.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та бардам, толгойгоо өндөрт өргөж явж болно. Танд өөрийгөө илэрхийлэхэд их хүч шаардагдахгүйгээс гадна зүрх сэтгэлээ юу юунаас эрхэмд тооцохыг зөвлөе. Та өнөөдөр хийхийг хүсдэг байсан мөртлөө хийж амжихгүй байсан зугаатай зүйлээ яагаад хийж болохгүй гэж. Та удахгүй бизнесийнхээ ажилд дарагдах учир цаг олдвол хөгжилдөөд ав. Хэсэг хугацаанд юу ч бодолгүй амар тайван сууж анир чимээгүйн гүнд чухал.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бизнес эрхэлдэг хилэнцүүд ажилдаа ханцуй шамлан ороход тохиромжтой өдөр байна. Тулгарч болох бэрхшээл, өрсөлдөгч нарын гаргаж болзошгүй увайгүй үйлдлийг ч хэрхэн даван гарахаа дотроо төсөөл. Та тохиолдож байгаа бүх зүйлийнхээ хариуг олох болно. Таны өмнө ирж байгаа боломж нилээд том цар хүрээг хамарчээ. Бэлтгэлээ сайн хангавал аз таны гарт байна.

НУМ (11/22-12/21)
Шинэ хүнтэй холбоо тогтоовол хүндрэл гарч болзошгүй. Таны хүчин чармайлтын үр дүн гарна. Бусдад таатай сэтгэгдэл төрүүлж шинэ боломжууд, найз нөхөдтэй болно. Нөлөө бүхий хүмүүсийн дунд биеэ бүү барь. Хэн нэгэн танд муухай зан гаргаж, бүдүүлэг аашилж магадгүй. Энэ нь санхүүтэй холбоотой бол та бодит нөхцөл байдлыг хэлэхэд л болно. Үүнд санаа зовоод байх шаардлага байхгүй. Харин та тушаал дэвших талаар асуух гээд чадалгүй өдийг хүргэсэн бол яг одоо цаг нь ирсэн байна. Танд эерэг хариу ирэх бололтой. Ядаж л горьдлого төрнө шүү дээ.

МАТАР (12/22-1/19)
Өндөр боловсрол эзэмшихийг хүсэж байгаа матрын ордныхон яг одоо өөрийн сонгосон сургуульдаа анкет бөглөж өгөөрэй. Эерэг хариу авах магадлал байна. Бүтээлч санаачилгаараа санхүүгээ сайжруулах боломжийг атгаж чадсанаар өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх итгэл, эрч хүчийг олж авах болно. Цагийг аль болох хөгжилтэй өнгөрөөж тэвчээртэй хүлээ. Цаг хугацаа таны асуудалд хариулт өгөх болно.

ХУМХ (1/20-2/18)
Заавал биелүүлэх хэрэгтэй үүрэг хариуцлагаас ичих хэрэггүй. Тэр бодсоноос тань илүү бага төвөгтэй байх болно. Олонх нумынхан ажилдаа эргэн орно. Та сайн ажиллах хүсэлтэй байна. Аливаа саад бэрхшээл арилна. Удаан хугацааны турш хийгдсэн төсөл үр дүнгээ авчирна. Танд хамтарсан санхүүгийн тухайд биелэгдэхгүй итгэл байдаг байх. Хувийн болон ажлын журмаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд хурдан шийдэгдэнэ.

ЗАГАС (2/19-3/20)
Татгалзахад хэтэрхий хайран санагдах үл хөдлөх хөрөнгийн санал ирж магадгүй тул энэ сайхан боломж шүү. Гэхдээ хөрөнгийг юуны түрүүнд шалгах хэрэгтэй. Таны зарим харилцаанд саад учрах болно. Таны зөн совин, урам зориг өндөр байх болно. Тиймээс та давуу талаа зөвөөр ашиглах хэрэгтэй. Хэн нэгний үл ойлгогдох зан аашны хохирогч болохоос зайлсхий. Гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, хурал зөвлөгөөнд орохоосоо өмнө бүх зүйлийг давтан шалга.

 

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …