Гүүглээс Пёнчаны олимпийн мэдээллийг хялбар авах боломжтой

Өмнөд Солонгосын Пёнчан хотод зохион байгуулагдаж байгаа өвлийн олимпийн наадам тун сонирхолтойгоор үргэлжилсээр байна. Хоёр Солонгос улс нэг тугийн дор нэгдэн энэ удаагийн олимпийн наадамд оролцож байгаа. Мөн ОХУ-ын тамирчид допингийн асуудлаас бол улсынхаа нэрийн өмнөөс бус олимпийн далбаан дор жагссан гээд энэ олимпийн сонин сайхнаас дурдвал дуусахгүй. Пёнчан гурван ч удаа өрсөлдөж байж өвлийн 23 дугаар олимпийг зохион байгуулах эрхийг олж авч чадсан. Өмнө нь Сочи, Ванкувер зэрэг хотуудад багахан оноогоор ялагдаж байсан тухай мэдээллийг та гүүглээс төвөггүй олж унших боломжтой.

Өвлийн олимпийн эргэн тойронд болж байгаа үйл явдал, цаг үеийн мэдээлэл, сонин хачин, танин мэдэхүй гээд бүхийл мэдээллийг өөрийн төрөлх хэл дээр хүлээн авах боломжийг гүүглээс нэвтрүүлжээ. Тун амархан та гүүгл сайтад нэвтрэн орж, өвлийг олимптой холбоотой дүрс бичлэгийг тоглуулсны дараа танай улс оронд хамгийн сүүлд олимпийн тухай ямар мэдээ, мэдээлэл цацагдсан бэ тэр бүгд танд харагдах юм.

Гүүглийн нэвтрүүлсэн энэ технологи өвлийн олимпийн тухай мэдээллийг нэг дороос шуурхай хүлээн авах боломжийг нээж өгч байгаа давуу талтай боловч цаг заваа зарцуулж, мэдээлэл бэлтгэж байгаа сэтгүүлчдийн ажлыг үнэгүйдүүлж байна уу гэх бодол төрлөө. Энэ бол зөвхөн миний бодол юм. Та харин гүүглийн шинээр нэвтрүүлээд буй технологийг ашиглаж, өвлийн олимпийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн аваарай.


Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …