Хадаг уясан модны ургалт нь зогсох юм уу үхжих аюулд ордог

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат хэд хэдэн гандан хийдтэй хамтран овооны болон модонд уясан хадаг яндарыг түүж авах ажлыг зохион байгуулжээ.

Тэрээр Монголчууд байгаль эхтэй харилцах өвөрмөц соёлтой байсан гээд байгаль орчиндоо анхаардаг байх хэрэгтэй болохыг хэлжээ. Түүний санааг Бурхны шашны дацан, хийдүүдийн тэргүүнүүд дэмжиж овоонд идээ, будаагаа өргөхдөө хог хаяхгүй байхыг уриалжээ.

Уг санаачлагын хүрээнд саяхан Гандантэгчинлин хийдийн лам нар тус яамны ажилчидтай хамтран Богд Хан уулан дахь Хийморийн овооны хадаг яндар болон хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Сүүлийн үед хүмүүс модонд хадаг их уяж байгаа болон хог хаягдлаа овооны ойролцоо үлдээдэг болсныг онцолсон. Модонд хадаг уяснаар ургалт нь зогсох юм уу үхжих аюулд ордог байна.

Түүхэнд Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордохын өмнө 1225 оны өвөл Богд Хан уулнаа хүчээ сэлбэсэн бөгөөд тухайн үед эндэхийн ан амьтдыг агнаж, моддыг тайрахгүй байхыг тушаасан ажээ. Мөн энд зэр зэвсэг, нум сум хийгээд зарим хувцсаа нуужээ.

Богд Хан, Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрхан ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.