Дэлхийн хамгийн агуу хөшөөнүүдийн талаарх баримтууд

Урлаг хүнийг сорьдог. Хөшөө дурсгал бол тухайн хүн, түүхэн үйл явдал, оюун санааны үнэт зүйлийг байнга санан дурсаж буйн баталгаа, хүндэтгэн дээдэлж буйн илрэл юм. Нөгөө талаас тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл билээ. Хөшөө бүр өөрийн гэсэн түүхтэй. Ингээд уран барималчдын бүтээсэн хамгийн өвөрмөц хөшөөнүүдийг сонирхъё.

Лорензо Куин “The Force Of Nature”

Италийн уран барималч Лорензо Куин “Байгалийн хүч” сэдвээр хүрэл, ган, хөнгөн цагааныг ашиглан хэд хэдэн хөшөө бүтээсэн. Түүний амьдралын их эрч хүчийг харуулсан хөшөөнүүд нь бидэнд үнэхээр л байгалийн хүчийг мэдрүүлж чадахаар аж. Уран бүтээлч хэлэхдээ “Хүн байгаль дээр аюулгүй байдлаа хангахыг хэт чармайх нь хийсвэр зүйл. Би уг бүтээлээ далайн хар шуурганаас сэдэвлэж хийсэн. Хийсэн бүтээл маань Бурхдын уур хилэнг намжаахыг бэлгэдсэн” хэмээжээ.

Смабан Аббас “Floating Stone”

“Floating Stone” нэртэй энэхүү хөшөө Египетийн нийслэл Каир хотын Олон улсын нисэх онгоцны буудлын гадаа байдаг. Физикийн хуулийг санагдуулам уг хөшөөг харсан олон хүн зогтусдаг байна. Эхлээд харахад ямар нэг зүйлд нь алдаа гарсан гэмээр харагддаг ч бүр сайн харвал байж боломгүй мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Хамгийн гол нь дээд талын чулуу агаарт байгаа мэт харагддаг нь гайхшрал төрүүлмээр. Доорх зурагнаас танд ямар нэгэн гаргалгаа харагдаж байна уу?

Робин Вайт “Wire Fairies”

Их Британийн уран барималч Робин Вайт төмөр утсаар салхинд хийсэх шахаж буй үлгэрийн дагинуудын хөшөөг бүтээжээ. Дагинас гартаа барьсан багваахай цэцгийг алдахгүйг хичээнэ. Зарим нь гараараа модноос зуурсан байгааг ч харж болно. Барималч эдгээрийг Трентам цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан бөгөөд заримыг нь өөрийн веб хуудсаараа дамжуулж зарсан ажээ.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.