Анод банкны хэргийн мөрөөр… /цуврал -1/

zurgМонголын тухай ийм нэгэн шинэ онигоо гарчээ.

– Нэгэн Япон жуулчин автомашинтай  манай замд явж байснаа орчуулагчаасаа асууж гэнэ.

– Ээ бурхан минь, энэ замыг барьсан хvмvvc шоронд байгаа биздээ?

–  Өө яалаа гэж бүгд  УИХ-д байгааш дээ.

Монголын толгой баячуудын цөөнгүй хэсэг нь  уул уурхай,  авто зам,  барилгын салбараар  дамжин бизнесийн  өндөрлөгт хүрсэн нь бий. Тэд энэ салбарт амжилт гаргахдаа  үнэнч шударгаар бизнес эрхэлсэн  үү гэвэл эргэлзээтэй. Банкнаас их хэмжээний мөнгөө зээлээд эргэн төлөөгүй, банк дампууруулахад оролцсон, төрийн санхүүжилт буюу татвар төлөгчдийн буюу төрийн мөнгөөр гүйцэтгэх тендерийг будлиантуулан хувьдаа завшсан гэх мэтээр ярьдаг нь оргүй хэрэг биш юм. Ийм хүмүүсийн  тоонд  “Монроуд” компанийн захирал асан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, “Мон-Уран” компанийн захирал асан, УИХ-ын Б.Наранхүү, “Алтжин” групийн захирал Г.Алтан, “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр гээд олон хүмүүсийн нэрийг  дурьдаж болно.

Өнөө цагт мөнгөтэй хүний өмнө хууль шүүх үйлчилдэггүй  болсон гэдэг. Тэгээд ч эрх барьж байгаа намын кадр  бол  “буруутай байсан ч буруугүй болох” бичигдээгүй “хууль” үйлчлэх мэт.  Ийм төрлийн эрх мэдэлтнүүдийн хэлдэг хэдэн үг  бий. “Бүх асуудал шүүхээр ороод шийдэгдсэн,  шүүх буруугүйг нотлосон, гүтгэлэг” гэж  хэлдэг. Тэгвэл бидэнд баримт байна.

Тодруулбал, Анод банкны  дампууралд  УИХ-ын гишүүн  Б.Наранхүү, Б.Гарамгайбаатар, “Алтжин” группын захирал Г.Алтан нар ямар холбоотой, тэд Анод банкнаас ямар хэмжээний мөнгө зээлсэн, зээлсэн мөнгө нь юунд зарцуулагдсан, яагаад эргэн төлөөгүй, эдний болон бусад гадны дотнын хөрөнгө оруулагчдын хооронд ямар гэрээ хэлцэл хийгдсэн, юу ярьсан гээд олон зүйлийг нотлох  багц  баримт бидэнд байна.

Анод банкны удирдлагууд өнөөдөр шоронд ял эдэлж,  хохирогчид нь хохирлоо барагдуулахын тулд хаана хандахаа мэдэхгүй явна. Гэтэл Анод банкинд ажиллаж байсан эрх мэдэл бүхий зарим хүмүүс өнөөдөр хаана явна вэ?

Эхний ээлжинд бид Анод банкинд ажиллаж байсан атлаа, Анод банкыг дампууруулах үйлсэд хүчин зүтгэсэн байж болох нэгэн залуугийн талаарх мэдээллийг баримт түшин хүргэе. Түүний нэрийг Б.Ариунболд гэдэг,  1980 онд төрсөн. Тэрээр Анод банкыг дампуурахаас өмнө  ажиллаж байсан хирнээ далдуур зээлдэгч нарын талд  давхар ажиллаж, үүнийхээ шанд  хэмжээний авлига авсан байх магадлалтай  хэргийн баримт бидэнд байна.

Б.Ариунболд нь тухайн үед  Анод банкны Том харилцагчийн банкны газарт шинжээч, зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан бол  эдүгээ УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн  Дүнжингарав худалдааны төвийг хариуцдаг “Инвекс” ХХК-ийн Ахлах нягтлангаар ажиллаж байгаа юм.

Эдгээр баримтыг судлах явцад нэг зүйл өөрийн эрхгүй анхаарал татдаг. Учир нь Б.Ариунболд 2008 онд Анод банкны Том харилцагчийн банкны газрын Шинжээч, зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан хирнээ,

ari22

Б.Наранхүүгийн захирлаар нь ажилладаг “Инвекс” ХХК-ээс   2008 оны 3  сард л гэхэд гурван удаагийн үйлдлээр  нийт 50.2 сая төгрөгийг чекээр бэлнээр гаргуулж авсан байх юм. Эндээс  Б.Ариунболд гэгч энэ эрхэм Анод банкинд ажиллахын хамтаар  Б.Наранхүү захирлын талд  давхар ажиллаж үүнийхээ хариуд  ийм хэмжээний “шан” авдаг байсан юм биш биз гэж хардахад хүргэж байна.

ari44Одоо тэрээр  УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй гар нийлэн ажиллаж, Дүнжингарав компанийн санхүү эдийн засгийн хэлтсийн ерөнхий менежерийн  албан тушаалд  ажиллаж байгаа нь  дээрх хардлагыг улам бүр нотлох мэт.

ari55

Эндээс дүгнээд үзэхлээр  “ялыг нь чи  үүрч, ямбыг нь би эдлэе” гэдэгчлэн Анод банкны захирлууд  хийсэн хэрэгтээ ял эдлэн   шоронд хоригдож  байхад тэднээс их хэмжээний мөнгө зээлээд эргэн төлөлгүй, банкийг дампуурахад хүргэсэн этгээдүүд харин ч эсрэгээрээ УИХ-ын зөөлөн сэнтийд  заларч, өөрийг нь ил далдуур дэмжсэн, гар хөл нь болсон, орчин үеийн хэллэгээр бол “бөгс долоогч” Б.Ариунболд мэт залуусаар өөрийгөө  хүрээлүүлэн, ээлжит луйвраа зохион байгуулан явуулсаар байна.

ari66нхан

ari77АТГ-ынхан энэ мэтийн хүмүүсийг шалгаж тогтоон байх ёстой газар нь аваачих нь шударга  ёсонд нийцэх биш үү.

“Анод банкны хэргийн мөрөөр” цувралын 1-р хэсэг төгсөв.

Үргэлжлэл бий…

А.Тамир

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …