Фото:Хоёр Солонгосыг нэгтгэж чадсан Пёнчаны өвлийн олимп

“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимп  өчигдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэллээ.

Өвлийн олимпийн нээлтийн ёслол болох Пёнчаны олимпийн цэнгэлдэхэд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсе, Хойд Солонгосын Парламентын болон төрийн ёслолын тэргүүн Ким Ёон Нам, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унын дүү Ким Ёо Жон нар хүрэлцэн ирснээр олимпийн нээлт албан ёсоор эхэлсэн юм.

Харин олимпийн бамбарыг олимпийн алт, мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга, тус наадмын албан ёсны төлөөлөгч Ким Юна асаасан юм.

Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Сун Сын Хонь, уран сайхны найруулагчаар Ян Жун Вон ажиллажээ.

БНСУ-ын Пёнчан хот хоёрдугаар сарын 9-25-нд зохион байгуулах 23 дахь удаагийн өвлийн олимпод 92 орны 2952 тамирчин 15 спортын 102 төрөлд багц медалийн төлөө 16 хоногийн турш хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж олимпийн медальтнуудаа тодруулна.

Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэнд олимпийн наадамд оролцогч 92 орноос хамгийн түрүүнд уламжлал ёсоор олимпийн өлгий нутаг Грекийн баг тамирчид орж ирсэн юм. Харин Манай Улсын тамирчид жагсаалын 25 дугаарт орж ирэв.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын …