Х.Баттулга:Сүхбаатар аймагт үндэсний эв нэгдэл алдагдсан байна

УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанд оролцож үг хэллээ.

Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулганы хаалтан дээр  хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилгоор 1 дүгээр сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай гэсэн 7 дүүргийн; 1 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Өмнөговь, Дундговь гээд 7 аймгийн ард иргэдтэй уулзлаа.Цаашид бусад дүүрэг, аймгуудаар явж, иргэдтэйгээ нүүр тулан уулзах болно.

-Иргэдийн илэрхийлж байгаа түгээмэл асуудлууд нь цалингийн, татварын нэмэгдэл, банкны зээл, зээлийн хүү, ажилгүйдэл, ядуурал, утаа, агаарын бохирдол, тэтгэврийн насны уртасгал, тэтгэмж, халамжийн хэмжээ, тусламж, орон байр, газар өмчлөл, эрүүл мэнд, боловсролын салбар дахь гачигдал дутагдал, хүндрэл бэрхшээл байна.

-Иргэдийн илэрхийлж байгаа түгээмэл асуудлууд нь цалингийн, татварын нэмэгдэл, банкны зээл, зээлийн хүү, ажилгүйдэл, ядуурал, утаа, агаарын бохирдол, тэтгэврийн насны уртасгал, тэтгэмж, халамжийн хэмжээ, тусламж, орон байр, газар өмчлөл, эрүүл мэнд, боловсролын салбар дахь гачигдал дутагдал, хүндрэл бэрхшээл байна.

-Манай нийгэмд тулгамдсан, хуримтлагдсан, нэн даруй шийдвэрлэх асуудлууд овоорч, иргэд бухимдалтай аж төрж байна.

-УИХ, Засгийн газар шийдлээ олохгүй мунгинаж, тансаглалаар хөөцөлдөн, үнэтэй машин төсвийн мөнгөөр худалдаж аван шуугиулж, сайд нар өдөр шөнөгүй ажилласан бидэнд ямар ч хангамж алга хэмээн гомдоллож, ажил авсан  сайд тамгаа алдаж, хууль бусаар тамга хийлгэсэн гэх мэт асуудалд орооцолдоод, УИХ-ын бүтцийн байгууллагууд, Авлигатай тэмцэх үүрэгтэй албан тушаалтнууд үүргээ биелүүлэхгүй, иргэдийн төлөө ажил хийхгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй, сэтгэлээ ч чилээхгүй явсаар байгаа нь иргэдэд огт таалагдахгүй байна.

 -Маш олон иргэд “Хэрвээ ард түмнээс итгэл аваад сонгогдсон юм бол хуралдаа бүгдээрээ сууж байгаад хуулийнхаа зөв бурууг сайтар шүүн хэлэлцдэг баймаар байна” хэмээн шаардаж байна аа.

-Одоо тулгамдсан асуудлуудыг мөнгө бус, ухаантай царайлж улс төржих бус сэтгэл зүрх  л шийднэ.

-Та бүхэн монголчуудынхаа төлөө, иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө сэтгэл гаргаж чадвал шийдэл олдоно. Мөнгө ч олдоно. Гол нь хүсэхгүй, хийхгүй байна. Сандал ширээнд  илүү ач холбогдол өгч, тансаг машинаар зорчихыг зорилгоо болгож байна.

-Цагаан сар болохоор л ахмадуудаа санаж, худал хөөрцөглөхийн оронд тэдэнд тустай бодитой шийдэл гаргах цаг иржээ.

-Төрийн албанд талцал, улс төржилт туйлдаа хүрч, ажлаа хэвийн хийж чадахгүйдээ хүртэл явцуурсныг би Сүхбаатар аймгийн Засаг дарга, түүний албатуудын ёс зүйгүй үйлдлээс харлаа. Тэнд жинхэнэ үндэсний эв нэгдэл алдагдаж, талцлыг дэвэргэж, Монголын төрийг үнэгүйдүүлж байна. Өвчлүүлж байна. Яаралтай эмчлэх, хэвийн байдалд оруулах эсэхийг шийдэх хүмүүс нь та нар.

-Ядуурал бол Монголд хуримтлагдсан бүх асуудал, зовлонгийн үндэс.

Ядуурлыг ажлын байр бий болгож л арилгана.

-Монголын бүх Засгийн газар ажилласаар өдий хүрсэн ч эдийн засаг сайжралыг олсонгүй. Одоо болоо юм биш үү?

 -Арав гаруйхан настай хүү элэгний вирусын эсрэг эмийг эрх мэдэлтнүүд дамлан худалдаж байгааг, эм авахад эцэг, эхийнх нь орлого хүрэлцэхгүй байгааг, сайн эм гаднаас оруулж ирэх боломжийг эмийн худалдаанд хяналтаа тогтоосон эрх мэдэлтний бүлэглэл зориуд хязгаарлаж байгааг шүүмжлэн хэлж байна.

-Ажлаа хийхгүй байгаа бүтцийг дуугүй хараад суух нь эв нэгдэл биш. Шахаж шаардах л ёстой.

Ард олноо бухимдуулаад ажлаа хийхгүй суух нь харин үндэсний эв нэгдлийг хэврэгшүүлж байгааг ойлгож, хичээл чармайлттай ажиллахыг Та бүхнээс хүсэж байна.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …