Энэ сард Америкчуудын сонирхлыг татаж буй номнууд

Тереза Мари “Heart Berries” amazon.com $15

Зохиолч эхийн тухай гардаг сэтгэл зүйн хүнд төрлийн бүтээл.

Сигрид Нунез “The Friend” amazon.com $17

Нохойнд хайртай хүмүүсийн унших ном.

Жозеф Кассара “The house of impossible Beauties” amazon.com $27

Нийгмийн амьдралыг тусгасан зохиол.

Лаура Смит “The Aret of Vanishing” amazon.com $17

1993 онд амжилтгүй гэрлэлтийнхээ дараа ор сураггүй болсон бүсгүйн түүх.

Лаура Липпмэн “Sunburn” amazon.com $18

Зөөгч хийдэг бүсгүйн амьдралыг харуулсан зохиол.

Азарээн Ван дер Влейт Олооми “call me zebra” amazon.com $16

Ираны 22 настай Биби ака Зебрагийн 1990-ээд оны амьдралыг харуулсан зохиол. Тэрээр Итали залуутай хайр сэтгэлийн холбоотой болдог.

Даниель Лазарин “Back Talk” amazon.com $11

Эх нь өөд болоод удаагүй байгаа өсвөр насны охин, байр худалдаж авахыг хүсч байгаа бүсгүй болон охинындоо амьдрахаар нүүж ирдэг ээжийн тухай өгүүлдэг.

Таяари Жоньс “An American Marriage” amazon.com $18

Гэрлээд удаагүй байгаа Рооё болон Сэлэшиал нарт золгүй явдал тохиолддог.

Мэрилинь Робинсон “What are we doing here?” amazon.com $18

Пулитцерын шагналт Мэрилинь Робинсоны түүх, сүсэг бишрэл, улс төрийн талаар бичсэн эссэ бичлэгүүд. Тэрээр бүтээлдээ Христын шашин дэлхийн ямар байр суурьтай байгаа, боловсролын систем, түүх улс төрд хэрхэн нөлөөлж байгааг тусгасан.

Анжали Сачдева “All the names they used for god” amazon.com $17

Зохиолч бүтээлээрээ өнөөгийн нийгэм, хүмүүсийн байр байдлыг гаргаж ирэхийг зорьсон.

Эми Блүүм “White Houses” amazon.com $18

Элеанор Рүүсвелтийн амьдралыг харуулсан түүхэн зохиол.

Акваеке Эмези “Freshwater” amazon.com $16

Сэтгэл зүйн хүнд төрлийн зохиол. Америкт амьдрахаар явдаг Нигери бүсгүй Адагийн амьдрал гардаг.

Зади Смит “Feel Free” amazon.com $18

Зохиолчийн сүүлийн үед улс төр, урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг хэд хэдэн сэдвээр бичсэн эссэ бичлэгүүд.

Тара Вэстовер “Educated” amazon.com $28

Зохиолч алс зэлүүд тосгоноос Кембрижийн их сургуульд ирж, төгсөөд нийгмийн амьдралд орсон түүхээ хуваалцсан байна.

 

 


Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …