Snow covered Red Square with the Spasskaya Tower, left, and St. Basil's Cathedral, right, after a snowstorm in Moscow, Russia, Monday, Feb. 5, 2018. A weekend-long snowstorm in Moscow has delayed flights, cut power supplies to nearby villages and even prompted authorities to call a snow day ??? a highly unusual occurrence in the frost-resistant Russian capital. (AP Photo/Pavel Golovkin)

Москвад их хэмжээний цас орж тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэл учрав

Москва хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж 80 гаруй нислэг цуцалжээ. Сургуулийн хүүхдүүдийн хичээлийг хаагаагүй ч зам боогдсоны улмаас ирж чадаагүй хүүхдүүдийг чөлөөтэйгөөр тооцож байгаа.

Автобус, троллейбусыг чөлөөтэй явуулахын тулд орсон цасыг нэн даруй цэвэрлэх ажлыг хийж байгаа ба өнгөрөгч ням гаригийн оройноос цэргийн алба хаагчдыг ч дайчилсан байна. Үүнээс үүдэж метрогоор зорчигчдын тоо эрс нэмэгдсэн. Санкт-Петербург хотын орчмоор ч их цас орсон аж.

Москва хотын захиргаа цас цэвэрлэгээний ажилд олон тооны техник хэрэгсэл ашиглаж байгаагийн нэлээдгүй хувь нь самосвал болохыг хэллээ. Цаг уурчид сүүлийн 100 жилд ийм их хэмжээний цас ороогүй болохыг онцлов.

 

 

 


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …