Дэвид Бекхэм Маяамид хөл бөмбөгийн баг байгуулна

Дэлхийд нэрээ дуурсгасан тамирчдын нэг, өдгөө 42 настай, Дэвид Бекхэм хөл бөмбөгийн шинэ баг байгуулахаар болжээ. Тодруулбал тэрээр АНУ-ын Флорида мужийн Маяами хотод хөл бөмбөгийн шинэ баг байгуулах онцгой эрхийг авсан аж.

Бекхэм Флорида мужийн Маяами хотод болсон уулзалтын үеэр хэвлэлийнхэн болон шүтэн бишрэгчдийнхээ өмнө сэтгэл догдлолтойгоор “Энд хөл бөмбөгийн баг байгуулах миний хувьд мөрөөдөл байсаар ирсэн. Ингээд мөрөөдөл минь биелэхээр боллоо. Миний тоглодог болон эсрэг багуудад олон чадварлаг хөл бөмбөгч байхыг харсан. Тэднээс шилдгүүд нь шинэ багийн маань гишүүн болно. Харин би өөрөө клубынхээ эзнээр байна” хэмээн хэлсэн. Түүнээс Кристиано Рональдог багтаа авах эсэхийг асуухад “Түүнээс та асуугаад өгөөч” гэсэн. Багийн менежерийн хувьд ч туршлагатай хүнийг хайж байгаа ажээ.

Ямартай ч түүний өндөр зохион байгуулалттай багт орох нь хөл бөмбөгчдийн хувьд нэр төрийн хэрэгт тооцогдож байна. Цаашлаад тэрээр Маяамигийн стадионы эзэн болох онцгой эрхийг худалдаж авахын тулд сүүлийн дөрвөн жил завгүй байсан аж. Түүний баг бүрдмэгц 25 мянган хүний багтаамжтай стадиондоо тогтмол тоглож эхэлнэ.

Хөл бөмбөгч Англиас гэрээ нүүлгэхгүй ч ирэх хэдэн жилд Маяамид нэлээд хугацааг өнгөрүүлэх бололтой. Тэрбээр хүүхдүүд нь Англид байхыг илүүд үзжээ. Мөн Викториа Бекхэм бизнесээ Лондонд явуулсаар байх болно.

Хөл бөмбөгч нэмж хэлэхдээ “Яг үнэндээ сүүлийн үед нэлээд ачаалалтай байлаа. Бид шинэ багийнхаа нэр болон логоны өнгийг одоо болтол сонгоогүй. Гэр бүл минь их урам өгсөн. Хүүхдүүд маань Маяамигийн кабанаг иднэ гэхээс тэсч ядаж байгаа шүү” гэсэн байна.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …