Халдлага хийсэн этгээдэд 40 хүртэлх жилийн ял онооно

2015 оны 11 сарын 13-нд Францын нийслэл Парист бөмбөг дэлбэлэн 130 хүний аминд хүрч, 353 хүнийг шархдуулсан гэж сэжиглэгдээд байгаа 28 настай Сала Абдесламыг шүүх ажиллагаа Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэллээ.

Парист болсон халдлагатай холбоотойгоор 2016 оны гуравдугаар сарын 15-нд Брюсселийн Forest дүүрэгт  Бельгийн гурав, Францын нэг цагдаа нэгжлэг хийж байх үеэрээ зэвсэгтэй этгээдийн халдлагад өртөж хөнгөн шархтсан. Дээрх цагдаа нар тухайн үед Абдесламыг тусгайлан эрэн сурвалжлаагүй байсан агаад буутай этгээдийг тухайн үед газар дээр нь устгасан юм.

Харин сүүлд тэр өдөр халдагч этгээдтэй хамссан байгаад хэргийн газраас зугтсан хоёр этгээдийн нэг нь Сала Абдеслам байсныг тогтоосон бөгөөд нөгөө нь Тунис үндэстэн Софейн Аяари гэгч байсныг илрүүлжээ. Тухайн үед Абдесламыг Европ даяар эрэн сурвалжилж байсан. Тэднийг гурван өдрийн дараа олж баривчилсан.

Бельгийн нисэх онгоцны буудалд халдлага хийсэн Абдесламын хэрэгт 40 хүртэлх жилийн ял хүлээлгэхээр төлөвлөсөн гэдгийг Брюсселийн Франц хэлээр шүүдэг анхан шатны шүүхийн ажилтан Лук Хеннарт Reuters-т хэлсэн байна. Тухайн үед 32 хүн амь үрэгдэн 340 хүн шархтсан.

Абдесламыг 2016 оны дөрөвдүгээр сард Францын хорих анги руу шилжүүлснээс хойш түүнээс таван удаа мэдүүлэг авсан ч ямар нэгэн зүйл хэлэхээс татгалзсаар байгаа юм.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …