Леди Гага эрүүл мэндийн байдлаасаа болж Европт хийх тоглолтуудаа цуцалжээ

“Joanne World Tour” аялан тоглолтоо хийж байгаа дуучин Леди Гага эрүүл мэндийн байдлаасаа болж үлдсэн тоглолтуудаа цуцалж байгаагаа 27 сая дагагчтай instagram хуудсандаа зарлажээ. Тэрээр үлдсэн 10 тоглолтоо Европын орнуудад хийх байсан аж.

Леди Гага “Тоглолтыг маань үзэхийг удаан хүлээсэн Европын фенүүдийнхээ урмыг хугалж байгаад уучлаарай” гэсэн байна. Өнгөрсөн жил дуучин бүсгүйн бие нь хөшсөний учир хэд хэдэн тоглолтоо цуцалсан юм. Ямартай ч түүнийг хамгийн чадварлаг гэсэн эмч нар эмчилж байгаа. Тэд хэлэхдээ “Леди Гага хурдан тэнхэрч хуваарийн дагуух бүх тоглолтоо хийхийг хүсч байгаа” гэжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …