Жүжигчин Б.Амарсайханы гэр бүл дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ

Холливудын бүтээсэн “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн баргил хоолойтой жүжигчин бол Б.Амарсайхан юм. Тэрээр дэлхийн кино урлагт Монголыг анх удаа таниулсан чадварлаг жүжигчин билээ.
Авьяаслаг жүжигчин Б.Амарсайханы гэр бүл дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Б.Амарсайханы гэргийг С.Уран гэдэг. Тэрээр ийнхүү одонгийн хүүхдийн өлгийдөн авлаа. Сүүлийн үед тэрбээр нөхрийнхөө мэргэжил, сонирхлыг дэмжиж, “Альфа” продакшн байгуулан, кино урлагт чамгүй сайн продюсерын үүрэг гүйцэтгэж байгаа.

Өнгөрсөн тавдугаар сард болсон “Cinema Awards” кино наадмаас Жүжигчин СТА Б.Амарсайханы зохиол, түүний гэргий С.Уран нарын хамтын бүтээл “Итгэл” уран сайхны кино шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан юм.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …