Жүжигчин Б.Мишээлийн нэг шөнийн явдал дэлгэгдлээ


Хайрын сар буюу 2-р сард жүжигчин Б.Мишээлийн тоглосон “One night” романтик инээдмийн уран сайхны кино нээлтээ хийж түүний нэг шөнийн явдал олонд ил болох нь ээ. Б.Мишээл нь “One night ” уран сайхны киноны гол дүрд тоглосон юм. Уг киноны албан ёсны трейлер цацагдсан цагаас эхлэн олон хүний хүлээлтийг үүсгээд байна. Жүжигчин Б. Мишээл хуримаа хийж ээж болсныхоо дараа хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн байсан бөгөөд эргээд үзэгчидтэйгээ шинэхэн уран бүтээлүүдээрээ уулзаж байгаад олон хүмүүс баяртай байна.

Тэрбээр “Саарал хүн”, “Давхар цохилт”, “Код”, “Донор”, “Учрал”, “Хамтдаа”, “Рэкет”,” Надаар тоглосон хайр” гэх зэрэг олон уран бүтээлд тоглосон туршлагатай жүжигчин билээ.

2-р сар хэн нэгнээс гэнэтийн зүйл хүлээсэн, хайртай  хүнээ баярлуулсан, сэтгэлээ илчилсэн, хүн бүр адал явдал, догдлол, гэнэтийн учралтай учрахыг битүүхэндээ мөрөөддөг гэгээн хайрын өдрүүдээр үргэлжилдэг.

Тэгвэл Монголын кино урлагийн ертөнц тэрхүү орон зайд нэвтэрч “One night” хэмээх нэртэй нэгэн уран бүтээлээ өлгийдөн авах гэж байна. Бааб фильм, Эй Ай энтертайнментийн хамтын бүтээл  “One night”  УСК-ны  ерөнхий продюссераар Б. Хансүндэр, ерөнхий зураачаар Б. Оргил, хөгжмийн зохиолчоор  Б.Энхсайхан, ерөнхий зураглаачаар  Л. Адьяа, ерөнхий найруулагчаар Э. Алдар  ажилласан юм. Нэмж дурдахад СТА Э. Алдар киноныхоо зохиолыг өөрөө бичсэн билээ.  Уг кино 2 сарын 2-нд бүх кино театруудаар нээлтээ хийх юм.

Агуулгын хувьд нууц задлахад:  “One night”  дараа нь болзоо тэгээд гэрлэлт эцэст нь үерхэл. Бид яагаад  энэ дарааллаар амьдрал зохиогоод  байгаа юм бол? Энэ хэв маягийг зөв дараалалд оруулахын тулд залуус бид юу хийх ёстой вэ? Киноны гол дүр болох Батсайхан энэ бүхнийг ЗӨВ болгох гэж холын аянд гарна. Харин түүний хамтрагч ЯАХ бол?

Тэр “Нэг шөнө” юу болсон тухай, холын аянд хаашаа гарсан болох, ямар ямар адал явдлууд тохиолдохыг  үзэгч танд нууц хэвээр үлдээе.

Хайрын сараар хайртай хүнтэйгээ заавал үзэх кино залуучууд та бүхнийг уйдаахгүй гэдгийг амлая.

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …