Өмнөд Солонгосын Миряан хотын ахмадын эмнэлэгт гал гарчээ

Өнгөрөгч баасан гаригт Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт орших Миряан хотын таван давхар Сежон ахмадын эмнэлэгт гал гарч 37 хүн амь эрсдэн, 131 хүн шархаджээ. Миряан хот Сөүлээс 380 км-ын зайтай оршдог.

Гал сөнөөгчид дуудлага өгсөний дараа гурван минутын дотор ирсэн ч өтгөн утааны улмаас барилга руу нэвтрэхэд хүндрэл учирсны дээр амиа алдагсдын ихэнх нь бүтэж нас барсан байна. Амь үрэгдэгсдийн дунд нэг эмч хоёр сувилагч байжээ. Албаныхны мэдээлснээр гал өглөөний 07:30 минутын үед эмнэлгийн нэгдүгээр давхрын түргэн тусламжийн өрөөнд гарсан.

Эмнэлгийн даргын мэдээлснээр тухайн үед 177, хажуу талынх нь сувиллын байранд 94 өвчтөн хэвтэн эмчлүүлж байжээ. Гал сөнөөгчдийн аварсан өвчтөнүүдийг холгүй орших дөрвөн эмнэлэгт хүргэсэн байна.

Миряаны Гал Командын дарга Чооё Ман-воо “Бусдын туслалцаатай сууж босдог ахмад настнууд хэвтэж байсан учраас олон хохирогч бүртгэгдлээ” гэжээ.

 

 


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …