Жак Ма: Ганцхан урмын үг хүний ирээдүйд нөлөөлөх нь бий

Хятадын жижиг бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож өгөх зорилготой,  интернет худалдааны  Алибаба (alibaba.com) сайтыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма Хайнан аймагт болсон өөрийн хандивын сангийнхаа ёслолын үеэр сургуулийн багш нарт хүүхдүүдийг дэмжиж, урам өгөхийг уриаллаа.

Англи хэлний багш байсан тэрээр хэлэхдээ “Би бага болон дунд ангидаа англи хэлний хичээлээс бусад хичээлдээ дургүй байсан. Манай англи хэлний багш “Чиний дуудлага их сайн” гэж хэлснээр бүр сайн сурах хүсэл төрж билээ. Харин химийн эрэгтэй багш хатуу ширүүн, бусдыг үргэлж буруутгадаг хүн байсан болохоор би энэ хичээлд дургүй байсан. Багш сурагчдаа итгэл хүлээлгэж, сэтгэл санаагаар дэмжин, урмын үг хайрлах нь ирээдүйд нөлөөлж болно. Хүүхэд магтаалын ганцхан үгэнд баярладаг. Хүүхэд бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, авьяастай. Багш нар сурагчдынхаа урлаг, спортын боловсролд нь давхар анхаарч, тухайн хүүхдийн өөрөө ч мэдэхгүй байгаа чадварыг нь илрүүлж өгөх хэрэгтэй. Ямар сурагчтай болсон нь хувь заяа, түүнийг сайн сургах нь багш таны үүрэг” гэжээ.

 


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …