Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барина

Өнөөдрын Засгийн газрын хурлаар Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарлаа. Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байна. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай. Энэ оны 2-р улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх боллоо.

1. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэнэ.
2. Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэнэ.
3. Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ.

Эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал байна. Тиймээс эдгээр төслүүд дээр хэн нэгнийг  оролцуулахгүйгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө анхаарч ажиллана гэж мэдэгдлээ. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллах аж.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …