Өнөөдөр олгогдож эхэлсэн гэх ээжүүдийн 50 мянган төгрөгийн талаар тодрууллаа

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын Засгийн Газрын хуралдаанаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг  баталж 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл энэ сарын санхүүжилт хийгдсэн бөгөөд өөрийн харилцдаг банкны дансаараа хүлээн авах боломжтой талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Т.Бадрахбаяр тайлбар өгсөн байна. Тиймээс иргэдийн хамгийн ихээр сонгон үйлчлүүлдэг дөрвөн банкыг сонгож ээжүүдийн 50 мянган төгрөг олгож байгаа эсэх асуудлаар тайлбар авлаа.

Хаан банк: автомат хариуцлагч “Цалинтай ээж” хөтөлбөрийн олголт хийгдээгүй байгаа тул харьяа дүүргийн халамжийн төвөөс лавлана уу”.

Цахим мэдээллийн ажилтан “Хүүхдийн мөнгө болон цалинтай ээжийн мөнгөний санхүүжилт энэ сарын 25-наас хойш олгох талаар мэдээлэл ирсэн байна”.

Голомт банк: “Цалинтай ээж хөтөлбөрийн санхүүжилт орж эхлээгүй байна. Хэзээ олгох тухай мэдээлэл алга байна”.

Төрийн банк: “Цалинтай ээж хөтөлбөрийн санхүүжилт орж эхлээгүй байна. Одоогоор хэзээ олгох тухай мэдээлэл алга”.

Улаанбаатар хотын банк: “Манайд мэдээлэл ирээгүй байна”.

Эндээс банкуудад ямар нэгэн санхүүжилт олгогдоогүй байна гэсэн ойлголтыг авлаа. Тэгвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Т.Бадрахбаяр яагаад өнөө маргаашгүй ээжүүдийн дансанд мөнгө нь орчихно гэсэн тайлбар хийсэн бэ. Энэ асуудлыг тодруулахаар тус байгууллагын 7014 **** дугаар руу холбогдохыг хүссэн ч утсаа авсангүй. Магадгүй өнөөдөр энэ утас маш их ачаалалтай байгаа болов уу.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …