Энэтхэгт ОУ-ын хүүхдийн Колката кино наадам болж байна

Энэтхэгийн баруун Бенгал мужийн нийслэл Колката хотноо энэ сарын 19-27-ны хооронд ОУ-ын хүүхдийн Колката кино наадам болж байна. Баруун Бенгалын удирдагч Мамата Банержигийн 2011 оноос хойш зохион байгуулж ирсэн тус наадамд “нөхөрлөл”, “зэрлэг байгаль”, “ухаарал” гэсэн гурван категорит 32 орны 200 кино өрсөлдөж байгаа ажээ.

Америк, Франц, Герман, Иран, Казакстан зэрэг орны уран бүтээлчид оролцож буй наадмын хаалтын ёслол болох өдөр буюу 27-нд Сагник Чаттэржигийн “Feluda: 50 years of Ray’s Detectives” нэртэй баримтат киног үзүүлэх аж.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …