“Пёончан 2018” Өвлийн Олимпод хоёр Солонгос нэг тугийн дор жагсана

Дараа сарын 9-25-ны өдрийн хооронд Өмнөд Солонгосын Пёончан хотноо “Пёончан 2018” Өвлийн Олимп “Гэрэл бол” уран дор болох билээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун он гарахын өмнө телевизээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ “Бид Өмнөд Солонгост болох Өвлийн Олимпод тамирчдаа илгээж магадгүй. 2018 он хоёр Солонгосын хувьд ач холбогдолтой жил болно. Солонгосын хойгт үүсээд буй зөрчлийг намжаах арга хэмжээнүүд авна” хэмээсэн.

Пёончанд болох Өвлийн Олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ли Хи-бёом “Хойд Солонгосын тамирчид ирж магадгүй байгааг сонсоод баяртай байна. Энэ бидэнд шинэ жилийн бэлэг шиг л санагдаж байна” гэсэн юм.

 

Тэгвэл Пёнчаны өвлийн олимпын нээлтэд Өмнөд, Хойд хоёр Солонгосын шигшээ баг нэгдсэн тугийн дор жагсахаар болсон талаар Өмнөд Солонгосын талаас албан ёсоор мэдэгдэж, хоёр тал идэвх зүтгэл гаргаж, ажил хэргийн төвшинд хийсэн уулзалт ийнхүү үр дүнд хүрсэн болохыг мэдэгджээ. Нэгдсэн туг нь Солонгосын хойгийг цэнхэр өнгөөр илэрхийлсэн цагаан далбаа байх аж.

Хэлэлцээрийн үеэр хоёр Солонгос хоккейн эмэгтэйчүүдийн хамтарсан баг байгуулах, цаначид олимпын өмнө хамтарсан бэлтгэл хийх, соёл урлагийнхан хамтарсан тоглолт тавих, урлаг спортын төв байгууллагууд харилцан айлчлал хийх зэрэг чухал ажлуудыг ярилцжээ. Олимпод Хойд Солонгосоос 230 хөгжөөн дэмжигч ирэх ажээ.

 


 

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …