НИТХ-ын дарга С.Амарсайхан Дэлхийн банкны Төр-Хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх сангийн төлөөлөгчидтэй санал солилцлоо


НИТХ-ын дарга С.Амарсайхан болон зарим тэргүүлэгчид яг одоо Дэлхийн банкны Төр-Хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх сангийн төлөөлөгчидтэй уулзаж байна. Тус сангийн санхүүжилттэй “Монгол Улс: Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ба Хотын нийтийн тээврийн үйлчилгээний санхүүгийн үнэлгээ” техникийн туслалцааны үйл ажиллагааг 2016 оны 10-р сараас авч хэрэгжүүлж байгаа юм. Ингэснээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэн хотын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, тогтвортой санхүүгийн стратегийг боловсруулан нийтийн тээврийн салбарын санхүүгийн байдлыг сайжруулахад оршиж байгаа юм.

Нийтийн тээврийг хөгжүүлэх Улаанбаатар хотын стратегийн алсын хараа нь нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй найдвартай, тав тухтай, авто машины хэрэглээтэй өрсөлдөхүйц болгох явдал юм. Мөн хэт өндөр зардалгүйгээр эдгээр үйлчилгээг үзүүлж парк шинэчлэлийг тогтмол хийх чадвартай байх, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Стратегийн хүрээнд санал солилцолх уулзалт үргэлжилж байна.

 

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …