Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг татдаг. Түүний бунханг 1922 онд “Хаадын хөндий” хэмээх газраас олсон байдаг. Тут хаан нэрээрээ танигдсан тэрээр Египетийн 18 дахь гүрэн улсын 12 дахь фараон байжээ. Есөн настайдаа хаан ширээнд суусан Тутанкамун богино насалсан учир улс гүрэндээ дорвитой үүрэг гүйцэтгэж чадаагүй гэдэг. Гэвч түүний хүчирхэг зөвлөгчид “Амаарна” хувьсгалыг өрнүүлсэн түүний эцэг Акенатен хааны нугачин дарсан Египетийн уламжлалт шашныг сэргээж чаджээ. 19 насандаа өөд болсноос хойш судлаачид 1922 онд бунхныг нь нээж амьдралынх нь талаар олон мэдээлэл цуглуулж чадах хүртэл түүхийн хуудаснаас арчигдаад байжээ.

Английн археологич Ховард Картер 1891 онд Египетэд очиж судалгаа хийж эхэлжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа тэрээр “Хаадын хөндий”-гөөс Тутанкамуны бунханг эрчимтэй хайж эхэлсэн байна. 1922 оны 11 сарын 26-нд Ховард залуу археологич Жорж Хербертийн хамт хааны бунхныг олж, дотор нь орсон байна. Өмнө нь хөндөгдөөгүй танхимд орж, ханан дээрх түүхэн тэмдэглээсүүд, үнэртэй ус, хааны багадаа тоглож байсан тоглоомууд, олон тооны үнэт эдлэл, хар мод болон алтан хөшөөнүүд олсон судлаачдын сэтгэл ихэд хөдлөв. Ингээд  Ховард дөрвөн танхимтай бунхныг 17 жил судалсан байна. Хаан Тутанкамугийн алтан авсыг гурван чулуун авсан дотроос гаргаж ирсэн.

Хаан Тутанкамун бусдаас өвөрмөц төрхтэй нэгэн байж. Түүнийг улс төрийн өрсөлдөгчдийн нөлөөгөөр хөлөндөө шарх авч, тэр нь хүндэрсний улмаас өөд болсон гэж үздэг. Түүний DNA-гээс авсан шинжилгээнээс үзвэл тэрээр хумхаа өвчтэйгөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй байсан учраас таягтай алхдаг байжээ. Түүнийг төрөхөд Египет улс төр, нийгмийн хувьд хүчирхэг орон болсон байв. Тутанкамун эцгийнхээ хоёр дахь эхнэрээс гарсан бөгөөд Нефердити хатан эцгийнх нь анхны эхнэр. Тутанкамун тэдний зургаан охины нэг болох Анкесенамунтай суусан. Тэдний дундаас хоёр охин төрсөн нь хоёулаа амьгүй төржээ.

Түүнийг 19 насанд нь өөд болсны дараа Анкесенамун Хиттитес хааны хөвгүүдийн нэгтэй нь суухаар болсон ч залуу ордон руу хүргэгдэх замдаа улс төрийн аллагын золиос болсон.  Анкесенамун улс төрд нөлөөтэй Ая гэгчтэй суужээ. Тэрээр Тутанкамуныг хаан ширээг дөнгөж аваад байх үед улс төрд томоохон байр суурь эзэлсэн нэгэн байжээ. Түүхээс үзвэл Тутанкамун дарагдаад байсан шашин соёлыг сэргээхэд хэд хэдэн зүйл хийсний дээр нум сумаар сургуулилдаг нэгэн байжээ.

Тутанкамуны эцэг Акенатен хүчирхэг хаан байсан ч гэлээ хээл хахуульд дорвитой арга хэмжээ авдаггүй, дарангуйлагч нэгэн байсан тул суудлаас нь буулгасан гэдэг. Тэрээр хаан ширээнээс буугаад төд удалгүй нас баржээ.

Тутанкамунын эх Кияа хатан Акенатен хаантай ах дүүс хэдий ч дэр нэгтгэсэн байна. Кияа Акенатены хоёр дахь эхнэр байсан.

 

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    Цус ойртсон хаан учраас ийм эрэмдэг байсан гээ биз дээ

Comments are closed.