80 насандаа мэргэжлийн балетчин болжээ

Английн иргэн, 80 настай Барбара Петерс дэлхийд алдартай хатан хааны нэрэмжит бүжгийн академид болсон балетчидын чадварыг үнэлэх шалгалтыг амжилттай давсан талаар өчигдөр dailymail-д мэдээлжээ. Тэрээр шалгалтын үеэр 55 минутын турш уран сайхны болон сонгодог бүжиг бүжиглээд зогсохгүй нарийн техникүүдийг чадварлаг хийж гүйцэтгэсэн байна. Ингээд тэрээр хамгийн өндөр настай балетын бүжигчин болжээ.

Механикч, үйлчлэгчийн гэр бүлд өссөн тэрээр хоёр настайгаасаа л бүжгэнд дурлаж эхэлжээ. Бүжгийн анхны шалгалтаа есөн настайдаа өгч байж. Барбара 1957 онд хатан хааны бүжгийн академид элсэн орж чадсан бөгөөд сургалтынхаа төлбөрийг олохын тулд автобусны кондукторын хийж байсан талаараа хуучилжээ.

“Сэтгэл их хөдөлж байна. Шалгалтандаа тэнцсэн гэсэн мэдээ авч байсан хамгийн гайхалтай бэлэг боллоо. Балетаар хичээллэснээр өв тэгш бие галбиртай болдог” хэмээн хэлсэн тэрээр уг шалгалтыг хамгийн сүүлд 58 жилийн өмнө өгсөн байна.

 


Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …