Зурхайн орд бүрийн 10 зарчим

18/01/14 12:12


Хонь
Надтай маргахгүй байсан нь дээр.
Эхлээд хийчихье, харин дараа нь бодож үзье.
Бусад нь тоормоз гишгэж байгаа газар харин би хаазаа нэмнэ.
Мөнхөд залуу байна.
Над шиг л хий. Чи тэртэй тэргүй илүү хийж чадахгүй.
Ярилцаж буй хүнээ ярьж дуустал нь хүлээх хамгийн хэцүү.
Зөрүүд зан муу юм биш.
Нөхцөл байдлыг хянах амархан, харин сэтгэлийн хөдөлгөөнөө барих хэцүү.
Хонины ордны нэг хүн байвал сайн, хоёр бол олон болчихно.
Түрүүлж хэн нэгэн рүү дайрахгүй. Харин намайг битгий өдөөрэй.

Үхэр
Юм худалдаж авахад мөнгө хайран биш, харин зугаа цэнгэлд зориулах харамсалтай.
Хүний юм надад хэрэггүй. Миний юмыг битгий оролд.
Хэрүүлээс муу ч гэсэн найрамдал дээр.
Сайхан суудал эзэлсэн хүний тав тухыг битгий алдуул.
Оройн нарны сайхан туяанаас гоё буйдан хавьгүй дээр.
Хоол унд чухал зүйл.
Эрх тугал гувшаа байдаг.
Хүний урд биш араас нь дагаж явахад хүч хэмнэдэг.
Нэг удаагийн асаагуурыг тэвчиж чадахгүй.
Хүнсний зүйл амталж чанарыг шалгана гэдэг миний ганц дуртай ажил.

Ихэр
Би өнөөдөр өчигдрийнхөөсөө өөр.
Хэн нөхцөл байдлыг хянаж байна, тэр мэдээлэлтэй байж чадна.
Нэг ухаан сайн, хоёр бол бүр сайн. Гэхдээ хоёулаа нэг хүнийх бол бүр гайхалтай.
Фигаро энд тэндгүй байна.
Аливаа сонирхолтой санааг хүнсний зүйлийн нэг адил удаан хадгалж болохгүй.
Гэрт нэг зурагт радио, утас байхад сайн, гурав бол илүү сайн.
Амжаагүй бол хожигдсон гэсэн үг.
Амьдралаар би хөнгөн завь шиг л урсаж явна. Гүнзгий шумбахгүй ч хурдан хөдөлж байгаа шүү.
Зах дээр хэрүүл маргаан гарахад бий хариуцахгүй.
Чанартай хөөцөлдөж байх цаг зав алга болохоор би тоонд дуртай.

Мэлхий
Миний гэр – миний цайз.
Бусдыг асрамжлах нь миний үүрэг.
Бүх л юмыг нөөцлөх хэрэгтэй, тэвчээрийг ч, жимсний чанамлыг ч.
Хүлээж чаддаг хүн юм юмтай болдог.
Найз нөхөдтэйгөө кафед биш гэртээ уулз.
Дүүрэн хөргөгч шиг сэтгэл санаа тайвшруулдаг зүйл үгүй.
Хурааж хурааж сайн юм худалдаж авсан нь дээр.
Нуугдах газаргүй бол амьдрах хэцүү.
Би үүргэвч үүрч байгаа юм шиг л өнгөрснөө үүрч явдаг.
Хорин жилийн дотор пальтог хуучруулж болно гэж үү?

Арслан
Би та бүхнийг гэрэлт ирээдүй рүү дагуулна.
Дэмжлэг авснаас хэн нэгэнд дэмжлэг үзүүлсэн нь дээр.
Аятайхан дүр төрх, зан ааш амжилтын тал нь.
Нар Арслангуудыг гийгүүлдэг.
Өндөр цалингаас өрөөний хаалган дээр байгаа гоё хаяг дээр.
Сайн цалинтай байх ч дуртай, сайхан үрэх бүр ч дуртай.
Тоглох хүн байхгүй ч гэрт рояль байх нь пианино байснаас дээр.
Найрсаг төрхтэй ч би сэтгэлдээ бол дарангуйлагч шүү.
Хийхдээ тулвал овоохон шиг юм хийсэн нь дээр.
Би та нартай байхад Нар ямар хэрэгтэй юм бэ?

Охин
Тэвчээр хөдөлмөр хоёр бүгдийг ялна.
Даруу зан зөвхөн бүсгүй хүний чимэг биш, Охины ордныхны чимэг.
Хүн бүр өөрийнхөө төлөө амьдардаг ч бусдын төлөө ажилладаг.
Эмх цэгц хаа сайгүй хэрэгтэй. Бодол санаа ч цэгцтэй байх ёстой. Галын өрөөнд ч эмх цэгц хэрэгтэй.
Бид бие биеийнхээ төлөө төрсөн гэдгийг надад логиктой тайлбарлаад өг.
Хазгай тогтоосон тавиур миний тэвчээрийг бардаг.
Хэт нүсэр юмны учрыг олоход хэцүү.
Бүхэл бүтэн хувин жимсний ясыг түүх надад хэцүү.
Охины ордны хүн бүр надад дээд зэргийн “хатагтай” гэсэн үг.
Цоохор мөөг заавал нүдэнд тусдаг, харин цагаан мөөг бол байгаагаараа сайхан.

Жинлүүр
Хамтрагчгүй бол гаргүй гэсэн үг.
Маргах бол хамгийн дургүй хүргэсэн зүйл.
Үгийг нь зөвшөөрөн ял.
Зөвхөн тэнэгүүд зарчимч байдаг.
Хэнийг ч юунд ч татан оруулж чадна.
Гоо сайхан ертөнцийг аварна.
Бүх зүйлийг дэврүүн сэтгэлээр хийх хэрэгтэй.
Сонголт хийх хамгийн хэцүү.
Бүх “и”-гийн дээр цэг тавих хэрэггүй.
Улаантныг дэмжиж байгаа билүү, цагаантныг дэмжиж байгаа билүү гэдгээ би заримдаа өөрөө ч мэддэггүй.

Хилэнц
“Хатгачихаар” хүн алга байгаа нь харамсалтай.
Үйл явдал бүр дотроо нууц пүрштэй диван гэсэн үг.
Инээмсэглэхийн тулд ноцтой шалтгаан байх ёстой.
Өөрийнхөө мэдрэмжээс бусад бүх юмнаас салж болдог.
Би тулааны талбарт хайрын дуу дуулж байна.
Хүн болгон ч миний харцыг даахгүй шүү.
Усны мандал дээр ховорхон гарч ирдэг махчин загас мэт би дотоод сэтгэлээ ховор нээдэг.
Хүлэгт баатруудгүйгээр ертөнц мөхөж байна.
Дэлхий дээр ч Отелууд төрөөгүй л байна даа.
Би кактус цэцэгтэй адил. Миний цэцэг зөвхөн сонгосон хүнд минь л дэлбээлдэг.

Нум
Сайн хүн олон байх ёстой.
Би хэнд өртэй вэ, бүгдийг нь уучилъя.
Хамгийн сайхан амралт бол дэлхийг тойрох аялал.
Аливаа асуудлын гол нь түүний хамрах хүрээ.
Миний дууриах хүн-хаан хүн Иван.
Надад хэн ч уурлаж чадахгүй.
Хүн чанар нь зулгаана гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Амлалтаа биелүүлэх нь бусдаас ялгарах юмгүй барагтайхан хүмүүсийг л чимдэг.
Өмнө нь сэтгэл зовно гэдэг тэнэг хэрэг. Нөхцөл байдлаас болж шийдье.
Үгэндээ хүрдэггүй хүн үгэндээ хүрдэг байх ёстой.

Матар
Би ойрын занд гүйгч биш, холын зайнд гүйгч ч биш. Би марафонд гүйгч.
Ганц дайчин ч дайчин.
Хууль битгий зөрч. Өөр нэг зүгээр өнгөрлөө ч чамайг барина шүү.
Надад их юм хэрэггүй. Миний хөрөнгө-миний амжилтын толь.
Амьдрал бол буудал бүртээ хувиарын дагуу ирдэг галт тэрэгтэй адил.
Гэртээ суугаад холын орны тухай ярьж суух сайхан.
Жинхэнэ Матрын ордны хүн сайн конъякны адил чанартай.
Уулын орой дээрээс доош нулимахын тулд бүх л амьдралынхаа туршид уулын орой руу мацахад болохгүй юмгүй.
Жил ирэх тутам би залуужиж байна.
Би шүгэлдэхгүй яваад л аваад л байна. Харин явж оччихоод тавихгүй дээ.

Хумх
Бусадтай адилхан байх хичнээн уйтгартай гээч.
Би чамайг бодож олсон болохоор миний хүсэж байгаа шиг бол.
Элдэв балай зан тэнэгүүдийн хувь тавилан.
Ирээдүй сайхан байх ёстой.
Сахиусан тэнгэр шиг ариун байх хэцүү ч байх л ёстой.
Сайн санаа сайн үйлээс ч чухал.
Шинийг санаачлагч болохын тулд эхлээд уламжлалыг мартах хэрэгтэй.
Амьдралд чухал олон зүйл бий.
Эхлээд найз нөхөд, дараа нь хэрвээ цаг үлдвэл гэр бүл.
Надаас илүү сайхан сэтгэлтэй, надаас илүү жавхаатай хүн байхгүй.

Загас
Хэн нэгнийг ойлгоно гэдэг туслахаас чухал.
Загас уснаас татгалзаж чадахгүйн адил согтууруулах ундаанаас татгалзаж чадахгүй.
Уйтгартай хүмүүс дэг журмыг бодож олсон байх.
Нөгөөдөр хийж болох юмыг маргааш гэх хэрэггүй.
Миний амлах яахав дээ. Амлаа л биз.
Яарч юм хийнэ гэдэг зажилж байхдаа залгихтай адил.
Би өөрөөсөө бусдыг ойлгоход бэлэн байна.
Уд мод салхинд бөхийдөг бол царс унадаг.
Бүгд намайг завгүй гэдгийг мэднэ. Гэвч чухам юу хийдгийг минь бараг хэн ч мэдэхгүй.
Намайг битгий шах, гараас загас мултарч байгаа юм шиг алга болоод өгнө шүү.

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


× 5 = 25