Яаж өөдрөг сэтгэлтэй байх бэ?


Амьдралын эрч хүчтэй, сөрөг энергиэс хол явахын тулд өөртөө багахан цаг зав гаргаж байгаарай.

Инээмсэглэж бай. Та өглөө босохдоо л өөрийгөө эерэг энерги, бодлоор цэнэглэж сур. “Өнөөдөр ямар онцгүй өдөр вэ, яаж ажилдаа явна даа” гэх мэтийн баргар бодол, сэтгэлд автахгүй байхыг хичээгээрэй. Өглөө бүрийг инээмсэглэж, тааламжтай сэтгэлтэй угтаж сурвал ажил төрөл чинь мөн бүтэмжтэй байх болно. Толинд харахдаа инээмсэглэж, өөртөө амжилт хүс. Ингэх нь зөвхөн сэтгэл санаанд эерэг нөлөөлөх төдийгүй, нүүрний булчинг дасгалжуулах шилдэг арга болно.

Илүү хөдөл. Хөдөлгөөн бол амьдрал төдийгүй сэтгэл санаа таатай байх эх үндэс мөн билээ. Явган их явах, унтахын өмнө салхинд гарах, гэр орны ажилд оролцох зэргээр аль болох идэвхтэй бай. Хүн завгүй хөдөлгөөнтэй байх тусам эрч хүч нэмэгдэж, сөрөг бодолд автах цаг гардаггүй. Өөрийгөө эрхлүүл. Хааяа ч гэсэн өөрийгөө эрхлүүлж бай. Хэрэв амттан идмээр санагдвал шоколадтай зайрмаг аваад идчих. Ажил төрөлдөө ядарсан бол эртхэн хэвтээд хамгийн дуртай сувгаа үзэх боломжийг өөртөө олго. Заримдаа хүссэн ганц зүйл биелэгдэхэд л бүтэн долоо хоногийн туршид сэтгэл өөдрөг явдаг шүү дээ.

Дэлгүүр хэс. Заавал зорилготой хэсэх албагүй. Юу ч авахгүй байсан ч дэлгүүрийн гоё шилэн хорго доторхи эд зүйл, ялангуяа гоо сайхны бараа, үнэт эдлэлийг харж нүдээ хааяа баясгахад гэмгүй. Дараа нь авах зүйлээ ч товлочих. Дэлгүүр хэсэх явцад эмэгтэйчүүдийн 78% даралт буурдаг тухай судалгаа бий.

/Хань/

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …