Эрчүүдэд таалагддаггүй эмэгтэй хүний зан чанар

18/01/12 02:49

Бүсгүй та, хайртай залуугаа дэргэдээ үүрд байлгахыг хүсвэл доорх үйлдлүүдээс зайлсхийгээрэй.

Бусдыг муулах, шүүмжлэх
Хэн нэгний хударгаар нь муулахад залуус үнэхээр дургүй. Ялангуяа үерхдэг дотны найз бүсгүйгээ хажууд нь бүү муулаарай. Бүсгүйчүүдийн үерхэл хэврэг гэдгийг хайртдаа нотлох нь зөв биш.

Үл талархах, тоохгүй байх
Эрэгтэй хүн хайртай бүсгүйгээ баярлуулах дуртай. Гэвч таны төлөө хийж байгаа жаахан ч гэсэн юмыг нь үл ойшоосон, талархаагүй царай гаргавал халуун сэтгэл нь дорхноо мөс болон хувирдаг. Тэд таны төлөө амиараа дэнчин тавьчихаад, зөвхөн “баярлалаа” гэдэг үг, эелдэг инээмсэглэлийг л хүсч суудаг.

Гэнэт таг болчихдог
Зарим бүсгүйчүүд хэл сураг ч үгүй усанд хаясан чулуу шиг алга болчихно. Тэгээд дараа нь яагаад тэгсэн шалтгаанаа ч хэлэхгүй уучлалт ч гуйдаггүй. Юу ч болоогүй юм шиг байдаг нь эр хүний дургүйг хүргэдэг.

Үгнээсээ үйлдэл нь зөрөөд байдаг зан

Бүсгүйчүүд их адармаатай зантай улс. Жишээ нь: “Үдэшлэгтэй явах уу” гэж асуухад нь “Тэгсэн ч яахав” гэж хариулдаг. Тэгсэн хэрнээ тэр нь ч таалагдсангүй, энэ нь ч дэмий юм гээд гомдоллоод унадаг.

Худал хэлэх
Эмэгтэйчүүд харьцангуй их худал хэлдэг. Тэр нь ямар нэгэн далдын зорилго байхгүй ч зохиомол зүйл их ярьдаг. Яриан дундаа, аль нэг үйл явдлыг чимэглэх зорилгоор ч юм уу. Энэ нь хэмжээнээс хэтрэхгүй байхад анхаар.

/Хань/

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


3 + = 5