М.Энхболд Ерөнхий сайд болохгүй гэв

 

МЭДЭГДЭЛ

Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна хэмээсэн огт үндэслэлгүй, гүтгэлэг тараасан байна.

Юуны өмнө ийм уулзалт болоогүй, тийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй. Асуудлаа илэн далангүй ярих, зөвшилцөн ойлголцох нь эрүүл саруул сэтгэлгээ мөн гэж үздэг.

Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг Улсын Их Хурлын даргын хувьд, хувь улстөрчийнхөө хувьд тууштай баримталж байна.

Болоогүйг болсон мэтээр, байгаагүйг байсан юм шигээр, олон нийтийг талцуулсан, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн энэ мэт мэдээлэл тараахгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах үндсэн зарчим гэж би ойлгодог. Тиймээс хэрээс хэтэрсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл дахин тараахгүй байхыг, чөлөөт хэвлэлийн нийтлэг зарчмаа сахиж ажиллахыг, нягтлаагүй зохиомол мэдээлэл бэлтгэж тараасныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сонины редакцид хандан шаардаж байна.

Иймэрхүү хууль ёс зөрчсөн, хувь хүний нэр төрд халдсан мэдээ мэдээлэл дахин гаргах юм бол хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдье.

Монгол Улсын Их Хурлын гишүүн,

Монгол Улсын Их Хурлын дарга

М.Энхболд

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. heleh ug says

    ingej dugarmaar daa. Aliin bolgon or undesgui hov jiveer ner nuuree gutaalgah yum. Sain aaviinhaa neriig sainaar l duuduulaarai. Yamar bohiin zacuul bish Miegombo guai yaaj ch guthen muuchilsan ch mongoliin tord hiisen yumtai heleh ugtei gegeen mortei hun..

  2. heleh ug says

    Battulga olon setguulchidtei yanz buriin l holboo helheetei gej yaridag yum. Minii huvid medehgui. yamarch baisan mongoor gutgeleg bichuuldeg l getsgeedeg yum. Gutgeleg bichihed hansh ni zamgui ondor yumdag uu.Engiin Bidend tiim mongo ch baihgui, gutguulj bichih shaardlaga ch baihgui. Bodbol ih mongoteigees gadna hov,hor 2-iig zereg zereg zuurch junhuu bolgogchdiin hiideg ajil baihoo.

  3. Хнз says

    Энэ том гэмт этгээдийг бөрмөсөн зайлуулвал зохилтой.Ийм хун суугаад байхаар төрд буруу жишиг тогтоод байна.Хотыг тэрчигт нь залгисан акуул.Хотод муу жишиг болгоныг тогтоосон гайхал.Хоосон зангарагаар л байдаг болохоос нарийн мэдрэмж угуй.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.