H&M брэнд арьс өнгөөр ялгаварласан сурталчилгаа цацаж олон нийтийн дургүйцлийг хүргэв

H&M брэндийн сурталчилгааны зурагтай холбоотой дуулиан дэгдээд байна. Тэд саяхны нэг сурталчилгаандаа, өнгөт арьст хүүг тоглуулсан бөгөөд хүүгийн өмссөн цамц дээр “Ойн хамгийн догь сармагчин” гэсэн бичиг байжээ. Энэ нь л олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм. тэй цамц өмсүүлсэн байсан нь олны дургүйцлийг хүргэсэн юм.

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн Кливленд Кавальерс багийн ахлагч Леброн Жеймс тус сурталчилгааны зургийг хараад “H&M бидний талаар буруу бодолтой явдаг юм байна. Бид тийм хүмүүс биш шүү дээ. Би энэ зурагнаас удахгүй энэ дэлхийг удирдах, хязгаарлашгүй хүч чадалтай залуу хааныг олж харлаа. Африк гаралтай Америкчууд бид улам хичээж, бусдын буруу гэдгийг батлан харуулах хэрэгтэй. Гэвч энэ бүхний эцэт бид улам бүр хүчирхэг болсоор байгаа нь сайхан юм” гэж жиргэжээ.

Түүнээс гадна Puff Diddy, The Weeknd зэрэг олон өнгөт арьстай олны танилууд эсэргүүцлээ илэрхийлээд эхэлсэн байна. Тухайлбал The Weeknd өөрийн твиттер хуудаснаа “Энэ зураг надад тун эвгүй сэтгэгдэл төрүүлж байна. Ичгүүртэй хэрэг. Гүнээ харамсаж байна. Би H&M-тэй ямарч нөхцөлд хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэж байна” гэж жиргэжээ.

Харин H&M брэнд тус зурагтай холбоотой үүсээд бус асуудалд өөрийн байр суурийг илэрхийлж, албан ёсоор уучлалт гуйсан байна. Мөн асуудал үүссэн даруйд сурталчилгааны зургийг устгасан хэдий ч зураг аль хэдий нь олон нийтэд таржээ.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …