Гэрийн нөхцөлд толигор арьстай болох аргууд

-Хүний биед болж байгаа үйл явцын гадаад илэрхийлэл бол арьс. Арьсны өнгө үзэмж тааруухан, эрүүл бус байна гэдэг бие хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй байна гэсэн үг. Арьсны чанарт витамин Е, С, уураг, цайр маш чухал.

-С витаминаар баялаг цитрусын төрлийн жимснүүд идэх нь бидний биед ашиг тустай байдагтай адил шүүсийг нь арьсан дээрээ шууд түрхэх нь арьсны нүх сүвийг агшааж, гуужсан эд эсүүд, үхэжсэн арьсыг арилгаж, арьс арчилгааны дараа чангалагчийн үүргийг гүйцэтгэдэг.

-Арьсаа чийгшүүлэхийг зуршил болго. Өглөө бүр нүүрээ угаасны дараа сайн чанарын чийгшүүлэгч түрх. Мэдрэмтгий арьсанд сайн чанарын оливийн тос гэх мэт байгалийн гаралтай чийгшүүлэгч ашиглахыг хичээ.

-Гадаа бүрхэг байсан ч нарны хэт ягаан туяа арьсыг гэмтээж байдаг. Нарны хамгаалалттай тос нь арьсыг эрүүл, залуу, үзэсгэлэнтэй байхад тусална.

-Та өдөрт дор хаяж 8 аяга буюу 2 литр орчим ус ууснаар арьсныхаа эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулна.
Арьсны үхэжсэн эд эсийг гуужуулснаар шинэ арьс гарч ирэх үндсийг тавина гэсэн үг. Арьс гуужуулах олон арга байдаг ба жишээлбэл нүүрээ цэвэрлэсний дараа элсэн чихэр эсвэл давсаар зөөлөн үрж, бүлээн усаар угааж болно.

-Хөгшрөлтийн эсрэг тэмцэхэд арьсанд гайхалтай тусалж чаддаг зүйл бол зөгийн бал. Арьсыг залуу, эрүүл, зөөлөн, өө сэвгүй харагдуулдаг энэ бүтээгдэхүүнийг байгалийнх нь байдлаар арьсанд түрхэж хэрэглэх, зөгийн бал агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх зэргийг эрхэмлэ.

-Загатнааг намдаах, батга арилгах, цочирсон арьсыг тайвшруулах гээд олон үр ашигтай талууд бүхий овьёосыг ваннтай халуун усандаа хийх, нүүрний маск тавих зэргээр ашиглаж болно.

-Чухал хэрэгцээт бодисуудаар баялаг хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэдэг байх нь таны арьсыг гайхалтай харагдахад тусална.

-Түргэн хоол дотор эрхтнүүд, цаашлаад бидний биеийн хамгийн том эрхтэн болох арьсанд халтай.

-Жимс бол ширхэглэгийн баялаг эх үүсвэр. Мөн усыг их хэмжээгээр агуулдаг энэ амттай хүнсний бүтээгдэхүүнүүдэд эрүүл арьсанд хэрэгтэй амин дэм, шим тэжээлт бодисууд их бий.

-Сайхан арьстай байхад ихээхэн тустай нэгэн зүйл бол нүүрний маск тавих юм. Өндөгний шар цагаан уургийг ялган, цагаан уургийг хөөсөртөл хутгаад цэвэрлэсэн арьсандаа түрхэж, хаттал нь байлга. Дараа нь бүлээн усаар угаагаад шар уургийг түрхэж мөн л хаттал нь байлга. Дараа нь бүлээн усаар угааж арилгаарай.

-Өргөст хэмх нь арьстай адил төвшний устөрөгч агуулдаг. Энэ нь арьсанд сэрүүцүүлэх, тайвшруулах мэдрэмж төрүүлж, арьсны бага хэмжээний цочролыг анагаадаг. Өргөст хэмхийг идэх, шүүсийг нь уух ч адилхан ашиг тустай.

-Та хоол хүнсэндээ хэрэглэж байгаа бүх төрлийн тосыг арьсандаа шууд түрхэж болно. Тэр дундаа оливийн тос эсвэл Е витаминыг тосон түрхлэг болгон ашиглаад үзээрэй.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.