Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжуудыг цэгцэлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ. Тодруулбал, уг ажил энэ сарын 12-19-ний хооронд зохион байгуулагдах юм. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна дараах нийтлэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байна.

Байгууламжийг зөвшөөрөлгүй байрлуулах;
Гэрээ байгуулагдсан ч хураамж төлөхгүй байх;
Хориглосон бүсэд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах;
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах;
Дэд бүтэц шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах;
Барилгын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулах;
Тохижилт ногоон байгууламж сүйтгэх гэх мэт.
Албадан буулгах гудамжуудад Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Намянжүгийн гудамж/, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж тус тус орсон гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.