Л.Энх-Амгалан: Б.Галсансүх ирээд “Т.Ариунааг Монголын Мадонна болгоё” гэсэн

МУГЖ, НҮБ-ийн элч дуучин Т.Ариунаагийн “… Утасны чинь дугаар
Урууланд минь байдаг …” хэмээх шүлэгтэй дууг та бүхэн санаж буй биз ээ. Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг дуучин Т.Ариунаа саяхан дахин шинэчилж фенүүддээ хүргээд байгаа. Энэхүү дуу нь 1996 онд залуусыг байлдан дагуулж олны таашаалыг хүртэж байлаа.
Харин энэ дуу хэрхэн бүтсэн талаарх түүхийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл “Утасны дугаар” дууны шүлгийг Модернист яруу найрагч Б.Галсансүх зохиожээ. Б. Галсансүх Утасны дугаар дууныг шүлгийг “дуу болно гэж бодсонгүй явлаа. Нэг л мэдэхэд хорь гаруй жил өнгөрчээ” гэж ярьсан байна.

Тэгвэл дууны аяыг Нисванис хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан зохиосон бөгөөд энэ талаар “… 1996 оны 1-р сарын 20-нд Б.Галсансүх, Б.Эрдэнэсолонго хоёр над дээр ирээд “гурвуулаа дуучин Т.Ариунааг Монголын Мадонна болгоё” гэсэн юм. Би ч “за тэгэл дууныхаа шүлгийг аваад ир” гэтэл “дууны шүлэг бэлэн байна” гээд нэг шүлэг үзүүлж байсан юм. Шүлгийг уншаад ийм дуу гэж юу байх вэ дээ гээд тухайн үед хошигнож байлаа. Гэхдээ л нэг час хийсэн дуу болгочихмоор санагдаад хоёр найзыг унтаж байх хооронд нь аяаа зохиосон юм. Ингээд л зохиосон дуугаа Т.Ариунаа эгчид өгч, “Утасны дугаар” дуу бүтсэн түүхтэй” гэж ярьжээ.


Г.Нараа

 


Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …