Есүс хүүгээ тэврэн энэлэн шаналж буй Ариун Мэри

18/01/11 06:07


Хад чулууг ч номхотгохын тулд нэгэн биеийн хоёргүй сэтгэл, түмэн алжаалаар зүтгэж чадсан Микеланжело (1475-1564) ганц хүүгээ алдчихаад, цогцсыг нь өвөр дээрээ тэврэн, энэлэн шаналж буй Ариун Мэрийг дүрсэлсэн “Пьета” (итали. Харуусал) алдарт барималаа 1498-1499 хооронд бүтээсэн байдаг.

Ватиканы хот улс дотор байх гэгээн Петрийн сүмд байх уг баримал Микеланджелод нэр алдар авчирсан анхны уран баримал нь юм. Тэрээр баримлыг бүтээж байхдаа 20 гаруйхан настай байсан гэдэг. 1497 оны 11-р сард Францын элчин сайд Микеланжелогоос Пьета /Pietà/-г захиалсан ба тэр жилийнхээ найман сард тэрээр уг саналыг зөвшөөрчээ.

Васаригийн тэмдэглэлд энэ бүтээлийн талаар “Энэ бол уран баримлын ухааны бүх боломжийг нээн харуулсан гайхамшигт бүтээл, жирийн нэг боржин чулууг ийм гайхамшиг болгон өөрчилсөн гэдэгт би нүдэндээ ч итгэхгүй байна” гэж тэмдэглэсэн байдаг.

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


+ 6 = 7