СУИС-ийн захирал Э.Сонинтогосыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай яригдлаа

18/01/11 04:04

Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа салбараа үе үе шүүмжилж, хатуухан үг хэлдэг боллоо. 2017 оны төгсгөлд яамны газрын дарга нар үлдэгдэл мөнгөө үрж ядахдаа цөөн тооны боть ном авч шинэ жилийн баяраар бэлэглэх тухай санал гаргаж оруулж ирснийг өөдөөс нь шидсэн хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл саяхны нэг хурал дээр СУИС-ийн захирал Э.Сонинтогосыг чөлөөлөх тухай асуудлыг танилцуулсан байна.

Э.Сонинтогос нь 2010 оны зургаадугаар сарын сүүлээр СУИС-ийн захирлаар томилогдсон. Олон жил энэ сургуулийг удирдаж байгаа. Гэвч хуульд зааснаар тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон. Мөн өнгөрөгч хугацаанд сургуулийн үйл ажиллагааг дордуулсан, удирдах чадваргүй хэмээн яамны удирдлагууд дүгнэсэн байна. Тиймээс Ц.Цогзолмаа сайд Монгол Улсын соёл урлагийн зүтгэлтнүүдийг бэлтгэдэг том айлын удирдах бүрэлдэхүүнд шинэчлэл хийж магадгүй бололтой.

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

1 Сэтгэгдэл.
  • Зочин 203.91.115.39

    2018/01/14 at 15:54

    СУИС-ийг дордуулсан гэнэ үү? 8 жилийн өмнө ямар байсан сургуулийг өнөөдөр ямар болгов? Ажил хийсэн нэгнээ ингэж худлаа гүжирддэг тэнэг сайд байх ч гэж дээ хөөрхий!!! Сонинтогос шиг энэ сургуулийг өнгөтэй өөдтэй аваад явчих хүн олдохгүй шүү

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


7 − 1 =