Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал


Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал. Монгол улсын хэмжээнд 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94%, 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84 % байна. Монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл асуудал болоод байна. Тэр дундаа хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдогийг эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтэнүүд анхааруулсаар байдаг.

Эрүүл мэндийн мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулан “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Японы Токушима, Монголын эрүүл мэндийн хамтын солилцооны нийгэмлэг, Монголын шүдний мэргэжилтний холбоо хамтран Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн  хүүхэд, эцэг, эхчүүдэд шүд цоорох өвчнөөс хэрхэн сэргийлэх, хүүхдийнхээ шүдийг яаж зөв угаах талаар япон, монгол эмч нар зөвлөгөө өглөө. Тус цэцэрлэгийн 2-5 насны 500 гаруй хүүхдийг “Монгол хүүхдүүдийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх” төслийн хүрээнд сургалтад хамруулсан. Цаашид Япон эмч нар гурван сард нэг удаа монголд ирж, эдгээр хүүхдийн шүд эрүүл байна уу, эцэг, эхчүүд нь урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байгаад санаа тавих юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үйл ажиллагаанд оролцох үеэрээ  амны хөндийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ. Тэрээр  шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хоололт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн өөрөө сайтар шүдээ угааж хэвшихэд болно. Тухайлбал япончууд өдөр 2-3 удаа шүдээ угаадаг. Угаахдаа маш зөв угааж, шүдээ хамгаалдаг. Тиймээс бид амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

 

 

Эх сурвалж:ЭМЯ

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.