15-тай хүү зуныхаа амралтаар хүйсээ тодорхойлов

15 настай сурагч хүү Кайре Келли зуны амралт нь дуусаад сургуульдаа эмэгтэй хүүхэд болоод иржээ. Хүмүүс түүнийг Ким Кардашиантай адилхан болсон гэж ярьцгаажээ. Сургуульдаа Кайра гэдэг нэрээр ирсэн түүнийг багш нар нь таниагүй.

Хүү “Би өөрийгөө үргэлж бусдаас өөр гэдгээ мэддэг байсан. Найман настай байхдаа толинд өөрийгөө даашинз, юбкатайгаар хардаг байсан. Гэртээ байхдаа нүүрээ будаж, хумсаа янзлан, өндөр өсгийтэй гутал өмсөж сургуульдаа охидтой илүү их найзалдаг байсан. Асуудал их гардаг гудамжинд амьдардаг болохоор хойд эцэг маань надад санаа зовж, хүмүүст гоочлуулах вий гэсэндээ миний үйлдлийг болиулах гэж оролддог байсан. Би их ганцаардаж эхэлсэн. Харин одоо жинхэнэ өөрийгөө олсон. Есдүгээр сарын 5-нд сургуульдаа өөр болоод ирэхдээ санаа их зовсон. Харин хүмүүс надад санаа тавихад нь баярласан” гэсэн.

 


Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …