Дэлхийн хүмүүс Дональд Трампын талаар юу гэж бодож байна вэ? /видео/

BBC дэлхийн долоон хотын гудамжинд алхаж буй хүмүүсээс АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг ямар удирдагч гэж боддог талаар асуужээ. Телевизийнхэн Сидней, Иерусалим, Бетлехем(Израиль), Мумбай, Лагос(Нигер), Москва, Рио хотын иргэдтэй ярилцсан байна.

Хүмүүс түүнийг “Тэр бол сайн удирдагч, эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй, түрэмгий, галзуу, арьс өнгөөр ялгаварлагч, хамгийн сайн, муу ерөнхийлөгч” гэх мэтчилэн хэлсэн.

Трампыг тодорхойлно уу? гэхэд Мумбайн иргэн түүнийг “Жүжигчин”, Иерусалимын иргэн “Хувьсгалч”, Бетлехемийн иргэн “Жигшмээр”, Израилийн иргэн “Үсэнд нь дуртай”, Москвагийн иргэн “Надад түүний бүх зүйл таалагддаггүй”, Сиднейн иргэн “Тэр бусдын анхаарлыг өөртөө гарамгай сайн хандуулж чаддаг” гэжээ.

Харин Трамп таны амьдралд яаж нөлөөлсөн бэ? гэсэн асуултанд Мумбай, Рио-де-Жанейро, Лагосын иргэн “Тэр Парисын гэрээний эсрэг чиглэсэн бодлого гаргасан нь бууруу шийдвэр байсан”, Бетлехемийн иргэн “Тэр АНУ-ын ерөнхийлөгч болоод Дундад Азид энх тайван тогтооно гэж байсан”, Лагосын иргэн “Гадаадын цагаачдыг хязгаарлах бодлого гаргасан нь ирээдүйд муу үр дагаврууд үүсгэж болзошгүй”, Оросын иргэн “Түүнийг энгийн иргэдийн асуудалд санаа зовж байна гэж бодохгүй байна. Асуудалгүй хүмүүс л түүнийг дэмждэг байх. Тэр зөвхөн бизнес хийж байгаа”, Сиднейн иргэн “Америкчууд Д.Трампыг ерөнхийлөгч болгосон юм чинь түүнээс хүссэн зүйлээ авах байлгүй дээ” гэжээ.

 

 


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …