С.Жавхлан:Бандааш ярихад олддог танхим надад олдохгүй байна

УИХ-ын гишүүн С.Жавхлан цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр”Улсын Их Хурал уу, Улсын их задрал уу” сэдвээр  миний бие Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг  зохион байгуулахаар төлөвлөсөн. Миний албан бичигт зөвшөөрлийн тамга дарах асуудалд тамгын тос дууссан байна гээд хойшлуулсаар байсан. Ямар хүмүүс нь  төрийн ордонд өөрсдийн  бандааш, бөгсний яриа, хор найруулах болохоороо хэлэлцүүлэг хийгээд, ямар хүмүүст олддоггүй юм бэ.

Гэвч хэлэлцүүлэг зохион байгуулах танхим гаргаад өгөөч гэхэд танхимын туслалцаа үзүүлэх боломжгүй гэсэн албан бичиг надад ирүүлсэн. УИХ-ын Тамгын газрын дүрмийг бид судаллаа. Гишүүдийн санаачилсан ажилд туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй  юм билээ.Тийм болохоор УИХ-ын Тамгын газрын даргад бичиг явуулж байна. Уг албан бичигт танхимуудад зохион байгуулагдсан ажлуудын талаар тайлан ирүүлэхийг шаардаж байна. Мөн УИХ-ын Тамгын газар үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж байна. Энэ задарсан гишүүдийн талаар  Төрийн ордонд яагаад хэлэлцүүлэг зохион байгуулж болдоггүй юм бэ” гэж  мэдэгдлээ.

Г.Нараа

 

 

 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …