Татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаал болно

МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар”МҮЭХ-ны гишүүн байгууллага, дэмжигчдийн зүгээс энэ Баасан гарагт буюу нэгдүгээр сарын 12-нд 12:00-14:00 цагийн хооронд МҮЭХ-ны гишүүн байгууллагууд, дэмжигчдийн зүгээс эсэргүүцлийн жагсаал, цуглааныг улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Жагсаалын гол зорилго нь УИХ-аас баталсан долоон төрлийн татвар нэмэх тухай болон Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрийг эсэргүүцнэ.

Монгол Улсын Засгийн Газар, ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон цагаас хойш МҮЭХ эсэргүүцлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Бид хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийг өнгөрсөн оны тавдугаар сард хийсэн. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцээд хэлэлцээг түр зогсоосон. Ингээд 2017.09.13-ны өдөр хэлэлцээг үргэлжлүүлсэн. Тухайн үед хүрээнд татварын нэмэгдэл тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн асуудлыг Засгийн газрын түвшинд эргэж харж, оновчтой шийдвэр гаргах талаар ярилцаж, тохиролцсон. Гэтэл хэлэлцээрийн тодорхой заалтууд үр дүнд хүрэхгүй байгаа учир МҮЭХ эсэргүүцлийн жагсаал, цуглааныг улс орон даяар зохион байгуулах шийдвэр гаргалаа” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.