Энэтхэгийн үндэсний саарийгийн талаарх сонирхолтой баримтууд

18/01/10 01:25

Энэтхэг эмэгтэйчүүдийн үндэсний хувцас болох саарий нь “хувцасны судал” буюу “Сати” гэсэн утгатай санскрит үгнээс гаралтай үг.

Зэрэг зиндаа болон газар нутгаасаа хамаараад саарий өөр өөр хэв загвартай байдаг байна. Уг хувцасны баялаг өнгө, загвар болон материалын сонголт Энэтхэгт бий бөгөөд эмэгтэйчүүд нь өнөөдрийг хүртэл өдөр тутмын амьдралдаа өмссөөр байгаа. Саарийг анх яг хэзээ урлаж эхэлсэн нь тодорхой бус байдаг.

Энэ талаарх түүхэн бичиг баримт ч цөөн байдаг байна. Ямартай ч энд 5,000 гаруй жилийн өмнөөс даавууг хийж эхэлсэн байдаг.

Саарийны өнгө бас ямар нэг утга агуулдаг. Жишээ нь цагаан болон шар өнгийн саарыг шашны ёслолд зориулдаг. Мөн бэлэвсэн эхнэрүүд цагаан саарий өмсдөг. Ногоон өнгийнхийг худалдаачин анги, Муслимууд болон зарим газарт сүйт бүсгүй өмсдөг.

Улаан өнгийнхийг бүх анги давхаргынхан хуримандаа өмсдөг бөгөөд элбэг хангалуун амьдралыг ч бэлгэддэг.

Энэтхэгчүүд саарийг эмэгтэй хүн бүхэнд зохих, ганган дэгжин, эмэгтэйлэг хувцас хэмээдэг.

 

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


9 − = 7