Опра Вимпри: Ээж минь айлуудын гэр цэвэрлээд үнэхээр их ядарч орж ирдэг байсныг мартдаггүй

75 дахь удаагийн “Golden Globes” кино наадамд ярилцлагын шоуны алдарт хөтлөгч Офра Винфри карьерынхаа оргилд хүрсэн хүнд олгодог “Cecil B. DeMille” шагналыг хүртсэн билээ. Кино салбарт Опра нийт 17 кинонд дүр бүтээсэн юм. Түүний шагнал авахдаа хэлсэн үг нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.

Тэрээр “Би жаахан охин байхдаа 36 дахь “Алтан Бөмбөрцөг” наадмаас Сидней Поитейр шагнал авч байхыг телевизээр харж билээ. Тэр мөч бол миний хар арьстай хүн амжилтанд хүрч байгааг харсан анхны тохиолдол байлаа. Тэр ёслолын хувцастайгаа их сайхан харагдаж байсан. Орой нь ээж минь гэртээ айлуудын гэр цэвэрлээд үнэхээр их ядарч ирснийг хэзээ ч мартдаггүй. Энэ танхимд байгаа хүмүүс өөрийн туулсан замаараа, амьдралын туршлагаараа, энэ салбарт хичээсэн зүтгэлээрээ бүгдээрээ амжилтын эзэд юм шүү” хэмээн үгээ эхлүүлсэн юм.

Түүнчлэн “Үнэнээ хэлнэ гэдэг бидэнд байгаа хамгийн хүчирхэг зүйл. Тиймээс өөрт тохиолдсон зүйлийг хүлцэн тэвчиж ирсэн, үүний талаар үнэнээ хэлсэн бүсгүйчүүдээрээ бахархаж байна. Би хэлье, өөр өдөр ирдэг юм шүү. Тэр өдрийг өөрийн болго” хэмээсэн.

Опрагийн фенүүд “Тэр ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил эхлүүлж байгаа мэт л байсан” гэлцжээ. Олон хүн twitter-т “Опра ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд нэр дэвшинэ гэж найдаж байна” хэмээн жиргэжээ. Харин жүжигчин Мерил Стрипийн хувьд “Опра үнэхээр гайхшруулж чадсан. Би түүнийг ерөнхийлөгчид өрсөлдөөсэй гэж хүсч байна. Түүнд тийм санаа байхгүй байх л даа. Гэхдээ ийм олон хүн түүнийг ингэж дэмжиж байхад түүнд өөр зам байна гэж үү” гэж ёслолын дараа The Washington Post-д хэлсэн байна.

Харин өнгөрсөн жил Опра The Hollywood Reporter-т “Би төрийн албанд хэзээ ч ажиллахгүй” гэж хэлсэн байна. Сэтгүүлчийн Опрагаас 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд та Д.Трампыг ялж чадна гэж бодож байна уу? гэсэн асуултанд “Мэдэхгүй байна. Үүнд юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Үүнд яаж хариулахаа хэзээ ч мэдэх албагүй. Учир нь би хэзээ ч ийм төрлийн ажил хийхгүй” хэмээн хариулсан.

 



Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …