BEVERLY HILLS, CA - JANUARY 07: Actor Nicole Kidman poses with the Best Performance by an Actress in a Limited Series or a Motion Picture Made for Television for 'Big Little Lies' in the press room during The 75th Annual Golden Globe Awards at The Beverly Hilton Hotel on January 7, 2018 in Beverly Hills, California. (Photo by Kevin Winter/Getty Images)

Фото: “Алтан Бөмбөрцөг”-ийн эзэд тодорлоо

Өнгөрсөн ням гаригт Лос-Анжелесын “Беверли Хилтон”-д 75 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” кино наадам болсон.

АНУ-ын Кино Наадмын шагнал гардуулах ёслол “Оскар”-ын босгон дээр жил бүр “Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулдаг. Эл наадмын шилдгүүдээр ирэх “Оскар”-ын “өнгө”-ийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Беверли Хилтон” зочид буудалд зохион байгуулагдсан энэ удаагийн 75 дахь кино наадмыг Сет Майерс хөтөлсөн.

Гильермо дель Торогийн “The shape of water” нэртэй утга уянгын кино долоон төрөлд нэр дэвшсэн. Стивен Спилбергийн “The Post”, Мартин Макдонагийн “Three billboards outside Ebbing, Missouri” гэх бүтээл тус тус зургаан шагналд өрсөлджээ. Харин “Big Little Lies” цуврал зургаан номинацад нэр дэвшиж, энэ үзүүлэлтээрээ телевизийн салбарт тэргүүлжээ.

Ярилцлагын шоуны алдарт хөтлөгч Опра Винфри “Lifetime Achievement” шагнал хүртсэн. Наадмын улаан хивсний ёслолд эмэгтэй жүжигчид хар даашинзтай хүрэлцэн ирж бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Харин цөөн тооны бүсгүй хар даашинз өмсөөгүйн нэг нь Холливудын гадаад хэвлэлийн холбооны ерөнхийлөгч Мехер Татна байлаа.

Ингээд “Алтан Бөмбөрцөг”-ийн эздийг танилцуулъя.

Шилдэг эмэгтэй жүжигчин: Николь Кидман, “Big Little Lies”

Шилдэг эрэгтэй туслах дүр: Сэм Рокуэлл, “Three Billboards Outside Ebbing, Missouri” кино.

Шилдэг эмэгтэй туслах дүр: Эллисон Женни “I, Tonya” кино.

Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Жэмес Франко, “The disaster artist”

Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Сирша Ронан, “Lady Bird”

Драм төрлийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Гари Олдмен, “Darkest Hour”

Драм төрлийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Фрэнсис Макдорманд, “Three Billboards Outside Ebbing, Missouri”

Шилдэг драм кино төрөлд: найруулагч Мартин Макдонах “Three Billboards Outside Ebbing, Missouri”

Шилдэг инээдмийн болон мюзикл кино: “Lady bird”

Шилдэг хүүхэлдэйн кино: “Coco”

Шилдэг найруулагч: Мексикийн найруулагч Гильермо дель Торо

Шилдэг кино зохиолч: Английн найруулагч, зохиолч Мартин Макдонахын “Three Billboards Outside Ebbing, Missouri”

Шилдэг инээдмийн цуврал: “The Marvelous Mrs.Maisel”

Телевизэд зориулан бүтээсэн шилдэг богино цуврал болон бүрэн хэмжээний кино: “Big Little Lies”

Гадаад хэл дээрх шилдэг кино: Германы кино найруулагч Фатиха Акинагийн “In The Fade” кино

Шилдэг хөгжим: “The Greatest Showman”-ий “This is me” дуу

Опра Вимпри

 

 

 

 

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …