“Насны хишиг”-ийн бүртгэл эхэллээ

18/01/06 03:51


Засгийн газрын 2016-2020 оны зорилтод “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд 65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон.Ингэхдээ Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор хуульд тусгасан. Харин энэ жил шинээр болзол хангасан буюу 2017 оны долдугаар сараас хойш 65 нас хүрч байгаа ахмадын бүртгэл эхэлжээ. Өмнө нь “Насны хишиг”-т хамрагдан мөнгө авч байсан ахмадууд ахин бүртгүүлэх шаардлагагүй.
“Насны хишиг” авах ахмадуудын насыг дөрөв ангилах бөгөөд:
-65-69 настай ахмад настан 50 мянга,
-70-79 настай ахмад настан 80 мянга,
-80-89 настай ахмад настан 150 мянга,
-90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөг олгох юм.

Бүртгүүлэхдээ “Насны хишиг” авах тухай өргөдлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очих юм байна. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлснээр ‘Насны хишиг’-т хамрагдах боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгөх ёстой юм байна.

Харин хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын мөнгө нь дансанд байршина. Хэрэв авахыг хүссэн тохиолдолд ар гэрийнхнийхээ хэн нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


9 − 1 =