Монгол Улсын гавъяат жүжигчин В.Долгор таалал төгсчээ

Монголын ард түмэн “Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин В.Долгор гуай 91 насандаа таалал төгсчээ. Тэрбээр 1956 онд “Маамуу нааш ир” дууг амилуулж олны хүртээл болгосон юм. Өнөөдөр монголд энэ дууг сонсч өсөөгүй, энэ дуугаар хүмүүжээгүй хүн үгүй биз ээ.

В.Долгор гавъяат найрал дууны сапроно хоолойн ахлагчаар 40 гаруй жил ажиллаж “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Шарай голын гурван хатан”, “Хөхөө Намжил”, “Чио чио сан”, “Жаргалын зам” зэрэг 10 гаруй гол, туслах дүрд тогложээ. Мөн “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Даланч худалч”, “Цогийн идэр нас” зэрэг 20 шахам хөгжимт драмын жүжиг, “Ламбугайн нулимс”, “Үнэн” зэрэг арав гаруй үндэсний дуурьт тоглосон юм.

Түүнчлэн Евгений ОнигенКармен, Травиата, Тоска зэрэг хөгжимт драм, үндэсний сонгодог 50 гаруй жүжгийн найрал дууны партийг амжилттай сурч тоглосон. Мөн гоцлол, хоршил, харилцаа, зохиолын гээд олон төрлийн 400 гаруй дуу дуулсан байна. Хятад, Солонгос, Болгар, Чех, Өвөрмонгол, Орос, Буриад зэрэг хэлээр 20 гаруй дуу дуулж олны хүртээл болгожээ.

Ийнхүү үе үеийн хүүхэд багачуудын эчнээ танил болсон эрхэм хүн та бурхны орондоо тайван нойрс доо. Буурал уран бүтээлчийн ар гэрийнхэн, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …