“Жинжиймаа” кинонд тоглосон охин 15 жилийн дараа

“Жинжиймаа” уран сайхны киног хүн болгон мэддэг. Энэ киног 15 жилийн өмнө О.Машбат найруулж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тус киноны гол дүр болох Жинжиймаагийн охин Хонгорзул дүрийг бүтээсэн өхөөрдөм охин П. Оюун-Эрдэнэ найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кинонд гол дүр бүтээжээ.  “Жинжиймаа” уран сайхны кинонд  Ардын жүжигчин П.Цэрэндагватай хамтарч тоглож байсан. Харин  энэ удаад Ардын жүжигчин П.Цэрэндагватай 15 жилийн дараа дахин хамтдаа дүр бүтээжээ.

Тэрбээр таван настай байхдаа Жинжиймаа кинонд тогложээ. П. Оюун-Эрдэнэ одоогоор Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид суралцаж байна.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …