Австрийн хөвгүүдийн найрал дууны хамтлаг Солонгост 131 дэх тоглолтоо тавина

Жил бүрийн нэгдүгээр сард урлагийнхан олон тооны классик концерт тоглодог билээ. Энэ нь шинэ оноо урам зориг, эрч хүчтэй эхлэхийн бэлгэдэл болдог. Энэ бүтэн сайн өдөр 17:00 цагт Сөүлийн урлагийн төвийн концертын танхимд филармон найрал хөгжмийнхөн “New Year Magic” нэртэй тоглолт тавина.

Францаас хөгжмийн удирдаач Паскал Рүф, алдарт хийлч Аугистин Думая нар иржээ. Аугистин Думая маестро хийлч  Артур Грумью, Нэйтэн Милштаян нарын дор сургуулилт хийсэн агаад алдарт удирдаач Херберт вон Каражанаар удирдуулж соло үзүүлбэр үзүүлж байсан.

Уран гулгалтын тамирчин Юна Кимийн 2009 онд дэлхийн аваргад тоглосон үзүүлбэр, Диснейн “Fantasia” киноны хөгжим “Danse macabre”, “L’apprenti sorcier”, “Tzigane”, “Poeme, Op. 25” хөгжим тоглоно.

Цаашлаад Сөүлийн “Mapo” урлагийн төвд энэ сарын 23-ны өдөр 20:00 цагт Австри улсын нийслэл Вена хотын хөвгүүдийн найрал дууны хамтлаг тоглолтоо тавина. Вена хот найрал дууны хамтлаг анх 1969 онд Өмнөд Солонгост дуулснаас хойш өнөөдрийг хүртэл 27 удаа ирж 130 тоглолт хийжээ.

Австрийн хөвгүүдийн найрал дууны хамтлаг анх 1498 онд байгуулагдсанаас хойш сүм, дундад зуун, ардын, вальс, кино болон поп чиглэлийн олон дуугаараа хүмүүсийн сэтгэлд хүрсээр иржээ.

 


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …