Ц.Цогзолмаа: 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлнө

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр “Тусгай сургуулийн удирдлагаар тусгай хэрэгцээт дээд боловсролтой хүн ажиллана. Тэгээд Б.Батсайханы асуудал автоматаар өөрөө шийдэгдэнэ. Юу гэсэн үг вэ гэвэл мэргэжлийн бус хүн тусгай сургуулийн багшаар ажиллахгүй.

Ядаж л дохионы хэлний чадвартай хүн тусгай сургуулийн захирлаар ажиллах хэрэгтэй. 29-р сургуулийн захирал Б.Батсайханы хувьд би нэг тайлбарыг өгөх ёстой.

Боловсролын байгууллага энэ хүнийг ёс зүйн алдаа гаргасан, сурагчид, багш нартайгаа ойлголцохгүй байна гээд халахаар шүүхийн байгууллага хууль зөрчөөгүй байна гээд буцаагаад томилж байгаа нь манай шүүхийн алдаа.

Тиймээс Б.Батсайханыг ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлээд ажлын байран дээр тавигдах шаардлагаар ажлаас нь чөлөөлнө. Цаашлаад мэргэжлийн бус хүн тусгай хэрэгцээт сургуулийн багшаар ажиллахгүй гэсэн стандартаа яам барина” гэж мэдэгдэв.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …